Нийгмийн
3-17 насны гурван хүүхдийг гал түймрээс аварчээ
Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороололд гал гарч байна гэсэн дуудлага урд шөнө /2024.10.19/ 01:05 цагт ОБЕГ-т ирсэн.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гал тогооны хэсэгт эд хогшил шатаж байсныг унтраасан. Гал түймрээс 3-17 насны гурван хүүхдийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 60 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.