Бизнес мэдээЭдийн засгийн Бизнес мэдээ

Монголын нийт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг "Апу Дэйри" ХХК тэргүүллээ

Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд хүнс хөнгөн үйлдвэрийн 100 гаруй байгууллага, хувиараа бизнес эрхлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүнээр хоёр өдрийн турш үзэсгэлэн гарган оролцож амжилттай өндөрлөлөө.

"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчийг жил бүр шалгаруулж урамшуулахаар заасан байдаг. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024” баярын хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг 10 үйлдвэрлэгчийг бүс бүрээс шалгаруулсан бөгөөд Төвийн бүсээс тэр дундаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг нийт хүнсний үйлдвэрүүд дундаас шилдэг үйлдвэрлэгчээр Апу Дейри-Монгол сүүний үйлдвэр шалгарлаа.  

2006 оноос эхлэн “Цэвэр сүү” үйлдвэрлэж, 2017 онд бие даан өргөжсөн "АПУ Дэйри" Монгол сүүний үйлдвэр нийт 9 брэндийн 100 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа үйлдвэрлэж байгаа юм.

"АПУ Дэйри" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: "АПУ Дэйри" Монгол сүүний үйлдвэрийн нийт ажилчид болон 1000 гаруй малчид, ферм, саальчин бүсгүйчүүдийн өмнөөс энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Бид Монгол хүний  эрүүл мэндийн төлөө сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд нь хэвшүүлж, орчин цагийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг хүргээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид цаашид органик хүнсийг хөгжүүлж, өдөр тутмын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл хүнс хэрэглэж эрүүл хүн байхыг уриалж манлайлан ажиллах болно" хэмээн онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ариунаа
Ариунаа
10 сар 21, 2024 23:21

Хадг�##�ах хугацаа урттай чанар муутай эрүүл мэндэд сайн ач холбогдолгүй сүүн бүтээгдэхүүнүүд шдээ.бүтээгдэхүүнүүд шдээ.100 чавганц ур�##�дв�##� 1 нь түрүүлнэ гэдэг болждээ.Тэгээд бас үнэтэй.яаж ш�##�гаруулахаараа ийм зүйлүүдийг түрүүлүүлдэг бнаа.Ичмээр юм.Ш�##�гаж бгаа хүмүүс нь ёстой юу ч мэддэггүй хүмүүс бна.

Иргэн
Иргэн
10 сар 22, 2024 10:26

Апу-дэйрийн сүү тарга заримдаа аймшигтай шивэртэй байдаг шүү!!! Сүү хүлээн авах чанар ш�##�гагчид маш муу ажиллаж бн, мөн лабораторийн шинжилгээ муу чанаргүй хийгдэж бн!!! Олон тохиолдолд гашилах, шивтэртэй сүү, тарга авч иргэд хохирч байгааг АПУ- эздүүд анхаарах !!!

Холбоотой мэдээ

Back to top button