Лиам Пэйний биеэс хэд хэдэн төрлийн мансууруулах бодис илэрчээ

"One Direction" хамтлагийн дуучин Лиам Пэйн энэ сарын 16-ны өдөр Аргентины Буэнос-Айрес хотод байрлах зочид буудлын гурван давхарын тагтан дээрээс унаж, 31 насандаа таалал төгссөн билээ.
Тэгвэл түүний биед хийсэн задлан шинжилгээгээр хэд хэдэн төрлийн мансууруулах бодис илэрчээ.
Тухайлбал: Кокаин, крек болон бензодиапезин, метамфетамин, кетамин, MDMA зэрэг бодсууд илэрсэн бөгөөд талийгаач эдгээр бодисуудыг нийлүүлэн нэг дор хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хэргийн газраас цагдаа нар хар тамхи хэрэглэхэд ашигладаг тугалган цаас болон нунтаг хэлбэрийн бодис олсон.
Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж дуусах хүртэл Аргентинд байлгах талаар албаныхан мэдээлжээ. Задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр түүнийг өндрөөс унасны улмаас их хэмжээний дотуур болон гадуур цус алдаж, гавлын ясны хүнд гэмтэл нь түүнийг шууд үхэлд хүргэсэн гэжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.