Нийгэм мэдээ
Монгол, Сингапур хооронд шууд нислэг үйлдэж эхэлнэ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн сайд, Худалдаа, аж үйлдвэрийн 2 дугаар сайд Тан Сий Лэнтэй албан ёсны уулзалт хийсэн байна.
Уулзалтаар тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон бөгөөд ирэх оноос хоёр орны хооронд үйлдэж эхлэх шууд нислэг нь хоёр орны иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал түлхэц болохыг талууд онцолжээ.
Мөн сайд Тан Сий Лэнтэй залуучуудын хөгжил болоод хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын төгсгөлд Сингапур улсын нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх туршлагыг судалж, хамтран ажиллаж, спортын үйл ажиллагааг харилцан дэмжихээр тохиролцжээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнө нь шууд нислэгтэй л байсан даа
Яахнв дээ монголын в�##�ютыг өвөртөлсөн казиночид л ниснэ биз