УРЛАГ

“The HU” хамтлагийн “Wolf totem” дууны шинэ хувилбарыг хагас сая хүн үзээд байна

“The Hu” хамтлагийн АНУ-ын рок хамтлаг “Папа Роач”-ын дуучин Жэйкоби Шаддиxтай хамтран дуулсан “Wolf Totem” дууны шинэ хувилбар өнгөрсөн бямба гарагт “Eleven Seven Label” группын юүтүб сувгаар цацагдсан. Уг групп нь “The Hu” хамтлагийн албан ёсны хамтрагч байгууллага юм.

Уг дуу цацагдсанаасаа хойш хоёр өдрийн дотор 571 мянган хандалт авч, 50 мянган хүнээс эерэг хандалт авсан байна.  “Папа Роач”-ын дуучин Жэйкоби Шаддиx нь “Wolf totem” дууны үгийг англи хэлнээ хөрвүүлэн дуулснаар гадаад фенүүдэд нь утгын хувьд илүү их хүрч байгаа гэж сонсогчид нь сэтгэгдлээ хуваалцжээ.  

“Папа Роач” хамтлагийн тухайд 2000 онд Infest цомгоороо нэр алдарт хүрч байсан түүхтэй. Анх 1993 онд байгуулагдсан Калифорни мужийн Вацавиллээс гаралтай Америкийн рок хамтлаг нь юм. Хамтлагийн амжилт нь тэдний Lovehatetragedy (2002) алтан цомог, Getting Away with Murder (2004) платинум цомог, 2006-т The Paramour Sessions зэрэг үргэлжилж байжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-12-26 16:57

яг л Хар тамхидаа мансуурч солиорсон г�##�зуу босоо ороолонгууд хүний сүг мутацууд

Холбоотой мэдээ

Back to top button