Лиам Пэйний найз охин түүнийг нас барахаас өмнө гэрлэх тухай төлөвлөж байсан гэжээ

Алдарт One Direction хамтлагийн гишүүн агсан Лиам Пэйний найз охин Кэйт Кассиди амьдралынхаа хамгийн сайхан хэсгийг алдлаа гэжээ. Кассиди хэлэхдээ Пэйнийг нас барахаас хэдэн долоо хоногийн өмнө хосууд амьдралаа хамтдаа төсөөлж, түүнээс авсан нэгэн бичгийг нандигнан хадгалж байсан хэмээсэн юм. Тэрхүү бичиг дээр Пэйн “Кэйт бид хоёр жилийн дотор сүй тавина, гэрлэнэ. Үүрд хамтдаа 444” гэж бичсэн байжээ.
Өнгөрсөн долоо хоногт Пэйн Аргентин улсын Буенос-Айрес хотод байхдаа зочид буудлын гурван давхраас унаж амь үрэгдсэн. Тэрбээр хамтлагийн найз Найалл Хораны тоглолтыг үзэх гэж Аргентинд ирсэн байсан юм. Задлан шинжилгээгээр түүнийг гурван давхраас унасны улмаас хэд хэдэн гэмтэл авч дотоод болон гадаад цус алдаж амь үрэгдсэн гэх дүгнэлт гарсан. Мөн нэгэн эх сурвалж түүний биеэс кокэйн, метамфетамин гэх мэт хэд хэдэн сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн гэсэн юм.
Пэйн харамсалтайгаар амь үрэгдсэний дараа дэлхий даяар шүтэн бишрэгчид нь түүнд хүндэтгэл үзүүлсэн. One Direction хамтлагийн гишүүд болох Найалл Хоран, Луис Томлинсон, Зэйн Малик, Харри Стайлс нар хамтран мэдэгдэл гаргахдаа харамсал илэрхийлж, түүнтэй хуваалцсан дурсамжууд үүрд мөнх хадгалагдана гэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.