Эдийн засгийн мэдээ

Иргэдийг 600 хүртэлх кредит оноотой болгох асуудлыг хөнджээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн иргэдийг оноотой болгох талаар ярьсан билээ. Үүнд АНУ-д хэрэгжүүлдэг зээлийн онооны зарчмаар манайд ч мөн иргэнд 600 хүртэлх оноо өгсөнөөр иргэдийн бүх төлбөр, зээлийн мэдээлэл оноогоор тогтоогдоод явах бөгөөд ингэснээр “хар жагсаалт”-ын ойлголтыг өөрчлөх юм. Хамгийн өндөр оноотой иргэн хүү багатай, сайн нөхцөлтэй зээлд хамрагдах боломжтой бөгөөд оноо муу байх тусам бусад улсын жишгээр хил давахад ч нөлөөлөх аж.

АНУ-д кредит оноо ямар зарчмаар ажилладаг вэ

АНУ-д хэрэгждэг кредит онооны ойлголт нь тухайн иргэний кредит тайлан дээр үндэслэн зохих зээлийг бодитоор үнэлэн гаргадаг байна. Банк, кредит карт, зээл олгогч компаниуд нь хэрэглэгчид зээл олгохдоо эрсдлийг үнэлэхийн тулд тухайн иргэний кредит оноог ашигладаг. Энэ нь зээл олгогчдод зээлийн үнэлгээг өргөнөөр ашиглах, иргэдэд зээлийг илүү хүртээмжтэй, хямд болгоход голлох нөлөөг үзүүлсэн байна. 2010 онд санаачлагдсан шинэ хуулиар хэрэглэгч нь зээл, кредит картын үнэлгээний тайлангаа зээл олгогчдоос үнэгүй авах эрхтэй болсон юм.

Өнөөдрийн байдлаар тус улсад кредитийн үнэлгээ нь 300-850 онооны хооронд үнэлэгдэж буй бөгөөд дараах байдлаар ангилдаг байна.

Онц сайн буюу 800 болон түүнээс дээш оноо

Маш сайн буюу 740-799 оноо

Сайн буюу 661-780 оноо

Дундаж буюу 601-660 оноо

Муу буюу 500-600 оноо

Маш муу буюу 300-400 оноогоор үнэлдэг байна.

Судлагаанаас харвал АНУ-д кредит онооны байдал нь наснаас ихээхэн хамаарч байдаг гэсэн судлагаа бий бөгөөд 18-26 насныхны кредит оноо 680 орчим, 27-42 насныхан 690 оноотой, 43-58 насныхан 709, 59-77 насныхан 745, 78 болон түүнээс дээш насныхан 760 болон түүнээс дээш оноотой байгаа дүн гарчээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
gest
gest
10 сар 24, 2024 13:08

нэртэйгээр нь байнгын дугаартай пайз зүүлгэчих ээ! Баян ,дундчууд, улныхан гэж улаан ногоон хар өнгөөр будаад. Солиорч попорч чадваргүй байж их мэдэгч царайлж онигоо болоод байхаар дуугүй л “Shut up”

Зочин
Зочин
10 сар 24, 2024 17:24

МАН ын суганы үс �######�ний �##�чуурууд их хуцдаг болж. Гэдэс нь их цадаж дээ

Архангай
Архангай
10 сар 24, 2024 18:19

Дуурайх юм аа олж ядаж дээ. МАН тэнэг мулгуунууд та нар идсэн уусан аа яаж нөхөх вэ гэж л толгой гашилгадаг. Та нарт ард иргэдээ бодох сэтгэл итгэл байхгүй.

Зочин
Зочин
10 сар 24, 2024 21:16

Хулгайчууд өөрсдийгөө оноотой болгоочээ муусайн л�##�рууд

Зочин
Зочин
10 сар 25, 2024 06:59

Хар жагса�##�т гэж ард түмнээ боймолсон бодлоготой улс манайхаас өөр байхгүй байхоо , хуулиар , журмаар санхүүгээр нь яллаж байдаг манайх шиг ардчилсан улс байхгүй байхаа ,

Холбоотой мэдээ

Back to top button