Газрын тосны үнэ нэг гаруй хувиар унасан ч эргэн тогтворжлоо

Газрын тосны нийлүүлэлтийн төлөв хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа энэ үед үнэ нь бага зэрэг унасан ч эргээд тогтворжсон хөдөлгөөнтэй байна.
WTI төрлийн газрын тосны үнэ нэг гаруй хувиар унасны дараа баррель нь 71 ам.доллар болоод байгаа бол брент төрлийн газрын тосны үнэ 75 ам.долларт хэлбэлзэж байна. АНУ-ын түүхий газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт таван сая баррелиар өссөнийг мэдэгдсэн нь мөн үнийн уналтад нөлөөлж байгаа аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ливан болон Газын зурваст гал зогсоох хэлэлцээг сэргээхээр Ойрх Дорнодыг зориод байгаа юм. Тэрбээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзсан байна.
Үүнээс өмнө буюу мягмар гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзжээ. Уулзалтын үеэр Энтони Блинкен “Газын зурваст илүү их хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талд Израилын тал хангалттай арга хэмжээ авахгүй байгааг дурдаад, нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд хүчин чармайлт гаргахыг хүссэн” гэж Төрийн департаментын өндөр албан тушаалтан мэдээлсэн байна.
Bloombergtv.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.