Гадаад мэдээ

БНСУ: ОХУ дахь Хойд Солонгосын цэргүүд өгөөш л болно

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Ён Хюн Украины дайнд байлдахаар ОХУ-руу илгээгдэж буй Умард Солонгосын цэргүүд бол өгөөшний хөлсний дайчид хэмээсэн байна. Мөн тэрбээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг хууль бус дайнд зэвсэгт хүчнээ худалдсан гэж буруутгажээ.       

Лхагва гарагт /2024.10.23/ Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба Хойд Солонгос 3 мянга гаруй цэрэг Украины дайнд дэмжлэг үзүүлэхээр ОХУ-руу илгээсэн байх магадлалтай гэж хууль тогтоогчдодоо мэдэгдсэн байна.

Үүнээс нэг өдрийн дараа буюу пүрэв гарагт /2024.10.24/ Ким Ён Хюнүг хэлсэн юм. Ингэхдээ тэр “Цэргүүд хилийн чанадад илгээгдэхдээ ихэвчлэн улсынхаа командлалын загварыг хадгалж, цэргийн дүрэмт хувцас, ялгах тэмдэг, туг далбаагаа бахархалтайгаар өргөн ажилладаг. Харин Хойд Солонгос цэргүүд ОХУ-ын дүрэмт, ОХУ-ын цэргийн командлалыг дагаж байна. Тэднийг зүгээр л өгөөш маягийн хөлсний цэргүүд болно гэж бид таамаглаж байгаа. Ким Жон Ун хууль бус түрэмгийллийн дайнд ардынхаа армийг худалдлаа” хэмээсэн юм.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН

ХОХЬ ЧИНЬ ДЭЭ

Зочин
Зочин

Эдэнд ямар хамаатай юм

Зочин
Зочин

Umnudiin tsuuvur jingeruud uilan giinaldaad uheh n z##luul

Холбоотой мэдээ

Back to top button