"Petro Matad" оноос өмнө хоёр ч цооног ашиглалтад оруулж, газрын тос олборлож эхлэхээр байна
"Petro Matad" компани “Цэн тогоруу-2” цооногийнхоо туршилтыг энэ сарын эцэс гэхэд эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан. Тэгвэл, үр дүнг арваннэгдүгээр сард ил болгож, сайн гарвал тухайн сардаа багтаан олборлолтыг эхлүүлнэ хэмээсэн байна. Зарим мэдээллээр, туршилтын өрөмдлөгийг хуваарьт хугацаанаас өмнө эхлүүлсэн аж.
Өнгөрсөн оны 4-р сард Монгол дахь V талбайн өрөмдлөгөө эхлүүлсэн бөгөөд тус цооногоосоо 200 сая баррель нефть олборлох боломжтой хэмээн зарлаж байсан юм.
Энэ удаад “Цэн тогоруу-2” цооногоос 190 сая баррель газрын тос олборлоно гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд уг төслийнхөө эхний цооногоос өдөрт 821 баррель газрын тос олборлож байсан.
Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компанийн хувьд “Цэн тогоруу-1” газрын тосны талбайд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлчихсэн. Аравдугаар сард багтан газрын тос олборлож эхэлнэ гэж мэдээлсэн.
Үүнээс харахад "Petro Matad"-ийн ажил хурдан хугацаанд урагшилж байна. Удаан хугацаанд гацсан энэ төсөл улстөрчдөөс тодорхой дэмжлэг авав уу гэсэн хардлага үүсгээд буй.
Тухайлбал, "Цэн тогоруу-1" талбайд дахин төлөвлөлт хийх хүсэлтийг АҮЭБЯ, ХББОСЯ хүлээн авч, эцсийн зөвшөөрлийг өгөөд байгаа. BloombergTV мэдээлснээр, эдгээр нь эцсийн зөвшөөрөл болсон. Өөр холбогдох зөвшөөрлийг авах шаардлагагүй болсон энэ явдал анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрвээ энэ хятад Компани монголын тодорхой улс төрч , эрх баригчдын нөмөр нөөлгөн доор ажлаа ургашлууллаа гэж хардаж байгаа юм бол манай эрэн сурв�##�жлах сэтгүүл зүй тэг зогсолттой байна гэсэн үг. Зүй нь эдгээр бусармаг улстөрчдийг нэр устай нь гаргөн ирж наад зах нь эргүүлэн татах цаашилб�##� улсын эрх ашгаас урвасан ял тулгуулах ёстой.
ТЭГЭЛГҮЙДЭЭ ӨНӨРӨӨГ ШОРОНДООД Л ТЭГ ЗОГСООЧИХСОН ШД
Манайхыг газрын тосны үйлдвэрээ ашигл�##�тад труулах мунгинсаар байт�##� газрын тосыг зөөгөөд дуусах байлгүй дээ. Муу дээрээ. Муна гадмаа олохгүй мунгинсаар. ???
сайн л байна шүү дээ, бид өөрсдөө хөрөнгө гаргаад илрүүлээд олборлох туршлага байхгүй, харин гадаадын хөрөнгө оруул�##�ттай, туршлагатай, олон улсад танигдсан компаниар хайгуул, өрөмдлөгөө хийлгээд авч. Бүтээгдхүүн хуваах гэрээ гэх мэт байдаг байлгүй дээ, илүү гарсан хэсгийг нь урд хөршид нийлүүлж хэрэгцээнийхээ хэрээр өөрсдөө нэрж шатахуун болгоод авах нь бидний л хэрэг.
Нөгөө эх орончид, шантаажчид шиншлээд зам хаагаад л лайв хийж гүйгээд л мөнгө нэхээд эхлэнэ дээ. Цэгмэд, Солонго, Адилбиш ...бас нэг монгол м�##�гайт орк...гээд л гацаана, зогсооно гэх
ТЭГЭЛГҮЙДЭЭ
Энэ
Энэ 5-р т�##�байн хайгуул ийн хөрөнгө оруулагч нь хэн бэ энэ нь чух�##� байна
Гол нь ард түмэнд мөнгө нь орж байна уу авилгач хулгайч нарт орж байна уу гэдэгт байна. Ер нь хян�##�т байгаамуу. Хичнээн жил хятадууд зөөгөөд байдаг одоо хүртэл хэд хичнээн юм гарч орж байгаа мэдээлэл байхгүй. Нүүрс нүүрс гэж яриад хажуугаар нь хамгийн үнэтэй юмыг маань чимээгүйхэн гулгуулаад айаан...та минь ээ...