БНСУ-ын волейболын домогт тамирчин Ли Сон Гю "Хасу Мегастарс" багийг дасгалжуулна
Солонгосын эрэгтэй волейболын домогт тамирчин KEPCO-гийн дасгалжуулагч асан Ли Сон Гю Монголын волейболын эрэгтэйчүүдийн лигт Хасу Мегастарс багийн жолоог залахаар боллоо гэж БНСУ-ын Sports.news мэдээллээ.
Мөн энэ талаар дасгалжуулагч Ли Сон Гюг Монголын лигт дэвшихэд хамтран ажилласан Team Cube агентлаг "Солонгосын эрэгтэй волейболын домогт дунд блоклогч Ли Сон Гю Монголын лигийн багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Түүний дасгалжуулах Хасу Мегастарс лигтээ 2022-2023 оны улиралд 2-р байр, 2023-2024 оны улиралд 3-р байранд орсон шилдэг баг юм. Монголын волейболын лиг эрэгтэй 7, эмэгтэй 9 багтай. Ээлжит лигийн тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр сар орчим болж аваргын төлөөх тэмцээн ирэх оны нэгдүгээр сард болно” гэж мэдэгдлээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.