СПОРТ

Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ

МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын 11 дэх тулаан 11 хоногийн өмнө болсон. Тэрбээр нэг ч ялагдалгүй яваа амжилтаа бататган дахин ялалт байгуулаад буй. Тодруулбал,  Флорида мужийн Плант хотод Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатогтай тулалдаж тивийн бүсийг эх орондоо авч ирэхээр болсон.

Үүний дараа 12 дахь тулаанаа хаана хийх нь спорт сонирхогчдын анхаарлыг татаад байв. Эл асуултад тэр өөрөө хариулт өгч Монголд хийхээр болсноо зарлаад байна. Харин өрсөлдөгчөө тодорхой болгоогүй бөгөөд энэ төрөлд эхний аравт жагсаж байгаа аль нэг тамирчныг рингнээ дуудах бодолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Одоогоор тулааны өдөр товлогдоогүй байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юундаа хөөрцөглөөд бдгийн бид тэр бүсээр хоол хийж идхиймуу

Холбоотой мэдээ

Back to top button