Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

БНХАУ-ын гурав, Д.Баясгалангийн хоёр компани хотын МАН-ын сонгуулийг санхүүжүүлсэн үү

2024 оны улсын төсөвт ИТХ-ын сонгуульд 32.7 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Гэхдээ энэ нь сонгуулийн үйл ажиллагааны урсгал зардал гэсэн үг. Харин улс төрийн намууд санхүүжилтээ хуульд заасан хандивын хэмжээгээр босгодог. Гэхдээ НИТХ-ын сонгуульд Хотын дарга Х.Нямбаатарын багийг санхүүжүүлсэн байж болзошгүй гэх ТАВАН компанийн нэр ХАРДЛАГА дагуулаад байгааг хүргэж байна. Харин Ардчилсан намын тухайд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамаарал бүхий компаниудаас тус бүр 5-10 тэрбум төгрөг татсан гэх хардлага ч давхар явсан юм.


Нэг, БНХАУ-ын "Envision energy" co,ltd 35 тэрбум төгрөг

Энэ нь БНХАУ-ын компани аж. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чен гэх иргэн бүртгэлтэй байна.

Тус компани нь НЗДТГ-аас 2024 зургаадугаар сард зарласан 293,578,000,000 төгрөгийн төсөвтэй "Эрчим хүч хуримтлуурын станцын ажил гүйцэтгэх" тендер шалгарчээ. Тус ажлаа 2024.09.06-нд эхэлж, 2024.11.30 бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр гэрээлжээ. Гэрээг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул хийж байсан аж.


Хоёр, Д.Баясгалангийн "Бодь Интернейшнл" ХХК 25 тэрбум төгрөг

2040433 регистрийн дугаартай "Бодь Интернэшнл" ХХК-ийн 2006 онд үүсгэн байгуулагдсан. Хувь эзэмшигчээр "Коллвэй Консалтинг", Данзандоржийн Баясгалан нар бүртгэлтэй. Эцсийн өмчлөгч нь Д.Баясгалан өөрөө. Гүйцэтгэх захирлаар Амартүвшингийн Амундра 2021 онд хасагдаж, Бөхбатын Долгормаа бүртгүүлжээ.

Д.Баясгалан эл компаниараа нийт 9 их наяд 202 сая төгрөгийн өртөгтэй

  • “Тавантолгой-Гашуунухайт” чиглэл дэх 260 км /дэлгэмэл урт 319/ төмөр замаас 1 тэрбум 282 сая ам.долларын,
  • “Богдхан” төслийн 130 км-ийн гүйцэтгэлээс 1 тэрбум 404 сая ам.долларын ажлын гүйцэтгэл улсаас авсан билээ.

Төмөр замын ажлыг нүүрсээр бартердсан оффтейк гэрээ 2022 онд олон нийтэд ил болж байв.


Гурав, БНХАУ-ын Hunan industrial equipment installation llc 13.5 тэрбум төгрөг

9919325 регистрийн дугаартай "Хунан индастриал экүйпмент инсталэйшн" ХХК 2020 онд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдээр Wang Zhengzhong гэх иргэн бүр хожим 2024.08.16-нд бүртгүүлсэн байна. Монгол улсад барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг.

2023 онд ганцхан тендерт оролцож, шалгарч чадаагүй түүхтэй байна. Тодруулбал, “Хөшигийн хөндийн шинэ хотын инженерийн дэд бүтэц” төсөл "Сэргэлэн" дэд станц, удирдлагын барилга угсралтын ажил /Төв, Сэргэлэн/ тендерт оролцжээ.


Дөрөв, Д.Баясгалангийн "Бодьпропертийз" ХХК 6.8 тэрбум төгрөг

2549883 регистрийн дугаартай Бодьпропертийз компани 2007 онд үүсгэн байгуулагджээ. Тус компанийн хувь эзэмшигч нь "Бодь-Интернэшнл" бөгөөд 2012 онд бүртгүүлсэн байна. Гүйцэтгэх захирал нь Батсүрэнгийн Тэгшбаяр. Харин эцсийн өмчлөгч нь Данзандоржийн Баясгалан юм.

НЗДТГ-аас зарласан "Урт цагаан"-д 198 машины зогсоолтой дээрээ ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах компаниар шалгараад байна. Барилга угсралтын гүйцэтгэгч шалгаруулах нээлттэй тендерт 2024.08.07-нд "Бодьпропертийз" ХХК шалгаран гэрээ байгуулж барилга угсралтын ажлаа эхлүүлээд байгаа юм.


Тав, БНХАУ-ын Power china 5.3 тэрбум төгрөг

Энэ нь БНХАУ-ын Эрчим хүчний барилгын корпорац. Эрчим хүч үйлдвэрлэл, усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, газрын тос, хийн технологийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн 130 гаруй улстай хамтын ажиллагаа хэрэгжүүлдэг, 2022 онд дэлхийн шилдэг 500 ААН-ээс 100 дугаарт жагсаж, 10 жил дараалан топ ангилалд багтсан байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023.06.29-нд БНХАУ-д айлчлахдаа тус корпорацын ТУЗ-ийн дарга Дин Яньжян-тай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт түшиглэн цахилгаан эрчим хүчний төслүүд хамтран хэрэгжүүлэх, БНХАУ-ын технологи, инновацыг нэвтрүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэхээр тохиролцож байв.

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар, Д.Зоригтийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх 2015 оны үес “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Пауэрчайна Ресурсэс” ХХК нарын Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд хамтран хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурж байлаа. 


Сэтгүүлчийн тэмдэглэл: Орон нутгийн сонгуулийн өмнө Хотын дарга Х.Нямбаатар "Миний чихэнд хотын дарга сонгуулийн мөнгө босгоно гэсэн яриа олонтоо сонсогдож байна. Ялангуяа миний нэрийг барьж хэн нэгэн хүнээс хулгайн мөнгө босгохгүй шүү, нөхөд өө" хэмээн мэдэгдэж байв. Гэхдээ НИТХ-ын сонгуулийн санхүүжилтийг БНХАУ-ын гурав, "Голомт"-ын Д.Баясгалангийн хоёр компани санхүүжүүлсэн байж болзошгүй байна. Одоогоор "Голомт"-ын Д.Баясгаланд 300 тэрбумын бонд, хотын орлогчийн суудал, нэг тендер өгөөд байгаад юм.

Монголд 10 гаруй мянган ажлын байр үүсгэсэн цөөн хэдхэн монополи бизнес эрхлэгчид аль нам ялна, тэнд нь очоод мөнгөө өгчихдөг жишиг тогтоод удаж буй. “Өнөөдөр хэдхэн улс төрчид л мөнгөтэй байна” гээд буй цаад мөнгөний эзэд үнэндээ MCS, Таванбогд, Голомт, Моннис тэргүүтэй том бизнесүүд юм гэж хардагддаг. Тэд том ажлаа ингэж бүтээж ирсэн билээ.


Бидний өмнө нь хүргэсэн Х.Нямбаатар ₮300 тэрбумаар Д.Баясгаланг шагнахдаа бонд босгосон Н.Мандуулд ЗД-ын суудал өгч, “Бодь”-оос орлогч авлаа нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
10 сар 29, 2024 08:40

Нянгар хулгайчын тендерийн ажлын гүйцэтгэгч нь түрүүлээд тодорчихдог аюултай. Envision Energy компани 2024.3 сард л монгол компанууд руу түншлэл хайж сан�##� тавьсан гэдгийн. Метроны ЕРС хийх компаниар СССС гэх компани жилийн өмнө тохирсон сураг дуулдаад л байгаа. Жонхуу Хялар Баясг�##�антай зам нийлж байсан бол одоо Хэнтийн 2 тэнэгдээ Баясг�##�ангаа даатгажээ. МАН-ын хулгайчид хэзээ ч энэ улс орныг хөгжүүлэхгүй тэр тусмаа ОЭ,НЯНГАР гэсэн 2 өлөн цөөврүүд бүүр худлаа

зочинЗочин
зочинЗочин
10 сар 29, 2024 17:33

Оюунэрдэнэд итгэсэн ИХ САНСАН ГАЗАР ХООСОН ХОНОВ ГЭДЭГ Л БИТГИЙ БОЛООСОЙ ТОКАЕВ ШИГ 5 УЛСЫН ХИЛ МЭДДЭГ САЙД ДАРГА НАРТАЙ ЭХ ОРНОО СЭТГЭЛТЭЙ ХҮН БАЙГААСАЙ ГЭЖ МӨРӨӨДӨЖ Л СУУХААС

зочинЗочин
зочинЗочин
10 сар 29, 2024 17:23

Урагшгүй ноёд ухаангүй �##�бат гэдэг үг санаанд орж байна дээр мордож гарсан нөхдүүдээ арай л аймаар байна шүү. АХБ, НҮБ, ДХБ НАТО, Бириск гэх мэт нөхдүүдийн дэргэд гөлөг болж монголчуудын амьдр�##�ын үнэ цэнэ гэдэг үгүй болж орхигдоод байна хотын өнгө үзэмж хүмүүсийн өнгө үзэмж гундаж дуусч байна шүү. 3 өндөрлөг нэгийг бодож хоёрыг тунгаах цаг нь болсон юм биш үү. ГАЗАР НУТГАА БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВАХЫГ ХОРИГЛОНО ХЭЗЭЭ Ч БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ХООСОН ХОНООД Ч БОЛОВ ГАЗАР ШОРООТОЙГОО Л БАЙЯА.

зочинЗочин
зочинЗочин
10 сар 29, 2024 17:31

Урагшгүй ноёд ухаангүй ?##?бат гэдэг үг санаанд орж байна дээр мордож гарсан нөхдүүдээ арай л аймаар байна шүү. АХБ, НҮБ, ДХБ НАТО, Бириск гэх мэт нөхдүүдийн дэргэд гөлөг болж монголчуудын амьдр?##?ын үнэ цэнэ гэдэг үгүй болж орхигдоод байна хотын өнгө үзэмж хүмүүсийн өнгө үзэмж гундаж дуусч байна шүү. 3 өндөрлөг нэгийг бодож хоёрыг тунгаах цаг нь болсон юм биш үү.

Зочин
Зочин
10 сар 29, 2024 09:13

Аймаар

зочин
зочин
10 сар 29, 2024 09:56

манай АТГ-ынхан �##�аад өгөх байх оо кккк

Их мэдэх
Их мэдэх
10 сар 29, 2024 12:04

Моннисын Чулуунбаатар гээч тендер гусагч нэг амьтан бий дээ.

Авилгач
Авилгач
10 сар 29, 2024 14:20

Шаа

УТСАН
УТСАН
10 сар 29, 2024 15:36

ХОХЬ ЧИНЬ ТЭГЭЭД ЯАХЫН ТААНУУД МУУСАЙН УЛНЫ ЖООМНУУДАА АТААРХАЖ ҮХЛЭЭ ЮУ? БУРХАН БИДЭНД МӨНГӨ ИД ГЭДЭГ ГАЙХАМШИГТ ХУВЬ ЗАЯАГ ӨГСӨН ЗА ӨШӨӨ Ч ИДМОЙ

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
10 сар 29, 2024 21:05

Гадаадын иргэн, байгууллага, улсаас мөнгө авч сонгуульд зарцуулб�##� төрөө харьд худ�##�сантай адил нэн аюултай хэрэг шүү дээ. Ш�##�г�##�гүй орхивол олон нийт үнэн байж л гэж үзэхээс өөр аргагүй болно доо.

Бат
Бат
10 сар 30, 2024 14:51

Энэ Баясаа гэж хужааг Сах�##� Эрдэнэбилэгийн араас шоронд хийх өдөр ирнэ, монголчууд сэргэлэн хужаа жонхуу нарт удаан дэрлхүүлдэг ард түмэн мөн үү!!!

Холбоотой мэдээ

Back to top button