Пентагон: Хойд Солонгос цэргүүд байлдаж эхэлбэл Украин хүссэнээрээ АНУ-ын зэвсгийг ашиглаж болно

Украин болон Өмнөд Солонгосын тагнуулын алба Хойд Солонгос ОХУ-д туслахаар цэргээ илгээсэн гэж мэдэгдсэн. Мөн АНУ энэ талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ БНАСАУ цэргээ илгээсэн гэдгийг илтгэх баримт байна хэмээсэн юм. Тэгвэл Пентагон даваа гарагт /2024.10.28/ Хойд Солонгосын цэргүүд байлдаж эхэлбэл АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг Украин хүссэнээрээ ашиглаж болно гэжээ. Сүүлийн саруудад ОХУ-ын эрх баригчид АНУ болон НАТО-г Украинд барууны зэвсэг ашиглан ОХУ-д гүн цохилт өгөхийг зөвшөөрөхгүй байхыг анхааруулсаар ирсэн.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт АНУ БНАСАУ-ыг гурван мянга орчим цэргээ илгээсэн гэж тооцоолж байсан. Тэгвэл Пентангон энэ тооцооллыг өөрчилж 10 мянга орчим цэрэг ОХУ-ын зүүн бүсэд сургагдаж байгаа гэжээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх “Тэдгээр цэргүүдийн тодорхой хэсэг нь аль хэдийн Украин руу ойртож ирсэн. Ийм учир ОХУ эдгээр цэргүүдийг Курск муж эсвэл Украины хилийн ойролцоо байлдааныг дэмжихэд ашиглах бодолтой байна гэж таамаглаж байгаа” хэмээсэн юм.
Кремль эхэндээ Хойд Солонгос цэргүүд ОХУ-д ирсэн тухайг худал мэдээ хэмээн үгүйсгэсэн. Тэгтэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.10.24/ үүнийг үгүйсгээгүй харин Пёнянтай байгуулсан түншлэлээ хэрхэх нь Москвагийн асуудал гэсэн билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Орос орон ядарчээ.ингэж хөгөө чирээд яах юм!
Барууны мэдээ мэдээлэлээр тархиа уга�##�түүр болгочихсан их мэдэгчүүд олширсон шүү.. чаваа�####�а
Oros chadnaa
Орос чадаад чамд ямар хэрэгтэй юм