ЭРҮҮЛ МЭНД

Тархи, нугасны гүн байрлалтай хавдрыг монголдоо эмчилнэ

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчний эмчилгээг нэвтрүүлэхээр үндэсний 12 багийг өндөр хөгжилтэй улс орны эмнэлэг, их сургуульд чадавхжуулахаар шийдвэрлэж, эхний багууд явсан.

Харин энэ удаад эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эх орондоо эмчилгээ үйлчилгээг шинээр нэвтрүүлэх ээлжит эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгуулжээ.

Тодруулбал, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төвийн дээрх эмч нарын баг нь тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ, Үр хөврөлийн удамзүйн оношилгооны аргуудыг эмнэлзүй болон манай улсад нэн шаардлагатай хавдрын оношилгоо, шинжилгээг хийх, баталгаажуулах, молекул генетикийн шинжилгээг эх орондоо нэвтрүүлэхээр тун удахгүй БНТУ, Тайвань, БНХАУ-ыг зорих боллоо.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг дөрвөн улсын эмнэлэгтэй гэрээ хийхээр ярилцаж байна. Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчний эмчилгээг бүгдийг нь эх орондоо нэвтрүүлж дуустал хугацаа шаардана. Тэр хүртэл тусламж үйлчилгээг чанартай үзүүлдэг эмнэлгүүдтэй гэрээ хийж, монголчуудад хямд үнээр үйлчлэх боломжийг нь олгох, Эрүүл мэндийн дэмжих сангаас олгодог эмчилгээний зардлын буцаан олголтыг нь тухайн эмнэлэг рүү нь шилжүүлдэг болох тогтолцоог бий болгохоор ажиллаж байна" гэлээ. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button