Улс төрийн мэдээ

Б.Чойжилсүрэн: Бидэнд "ТЭЦ-3"-тай тэнцэх гурван ч станц барих шаардлага үүсээд байна

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2024.10.30/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын өнөөдрийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монголын эрчим хүчний систем 102 жилийн түүхтэй. Сүүлийн 34 жил нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжиж байгаа цаг үеийг бид туулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Эрчим хүчний системд хоёр хосолсон хүндрэл байгаа юм.

Нэгдүгээрт, манай эрчим хүчний чадал, энергийн хэрэглээ жилд дунджаар 7 орчим хувьтай, чадлын хэрэглээ өвлийн оргил ачааллын үеэр 12 орчим хувьтай өсөж байна. Үүнийг биет хэмжээгээр илэрхийлбэл жилийн дундаж чадлын өсөлт маань 200 МВт-ыг давж байгаа. Зүйрлээд хэлбэл ТЭЦ-3 191 МВт-ын хүчин чадалтай байгаа бол бид жил бүр ТЭЦ-3 цахилгаан станцыг нэмж ашиглалтад оруулахаас өөр араггүй гэсэн үг. Ирэх жилүүдэд магадгүй хоёр ТЭЦ-3 тай тэнцэх хэмжээний цахилгаан станцын нэмж ашиглалтад оруулах шаардлага үүсээд байна.

Энэ өсөлт ойрын жилүүдэд буурахгүй нь. Бид эх үүсвэр, чадлын дутагдал байгаагаас шалтгаалаад хүссэн эрчим хүчээ гаргаж чадахгүй байгаад байхад энэ хэмжээний энергийн өсөлт, эрчим хүчний нэмэгдэл бий болж байгаа.

Хоёрдугаарт, Бид нэг хүнд ноогдох цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр дэлхийн хөгжингүй орнуудтай харьцуулахад олон арав дахин бага байгаа. Зөвхөн хоёр хөрштэйгөө харьцуулахад нэг хүнд ноогдох цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр одоогоор 4 орчим дахин бага байгаа учир эрчим хүчний өсөлт ойрын 5-10 жилийн хугацаанд эрчим хүчний өсөлт явах нь гэдэг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс араггүй.

2020 оноос ковид болон Орос, Украины дайнаас хамаарч дэлхий нийтэд инфляц үнийн өсөлт явсан. Үүнээс хамаарч эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж эхэлсэн. Монгол Улсад байгаа 1990 оноос хойш зах зээлийн арилжаанд бүрэн шилжиж чадаагүй цөөн хэдэн салбарын нэг Эрчим хүчний систем. Эрчим хүчний борлуулалтын үнийг төрөөс тогтоож тариф болгоод улс орон даяар мөрдүүлдэг. Харин зардал нь зах зээлийн ханшаар гардгаас шалтгаалж сүүлийн жилүүдэд өссөн.

Богино хугацаат өр төлбөр маань өнгөрсөн жил 357 тэрбум хүрсэн. Энэ жил 270 орчим тэрбум төгрөг. Эрчим хүчний уурхайнуудын алдагдал 80 орчим тэрбум төгрөг. Урт хугацаат өр төлбөрийн хэмжээ нэг их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн өртэй ийм нөхцөл байдалд ороод байна. Санхүүгийн хувьд тогтвортой байдлыг хадгалахад хүндрэлтэй болсон.

Цахилгаан эрчим хүч жишээлбэл өнөөдрийн байдлаар 285 төгрөгөөр үйлдвэрлэж, дундаж үнэ нь 216 төгрөгөөр зарж байгаа. Энэ хэм хэмжээгээр алдагдал хүлээж байгаа. Ийм нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгаа техник, санхүүгийн хувьд хосолсон хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд, хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Дараа нь Засгийн газраас УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж, Эрчим хүчний реформыг шийдэх үндэсний хороо байгуулагдан ажиллаж байгаа. Бид сүүлийн гурван сар ажиллаж юу хийх вэ. Яаж хийх вэ. Хэзээ хийх вэ гэдгийг тодорхой болгож олон нийтэд мэдээлэл өгөөд явж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
злчин
злчин
10 сар 30, 2024 14:43

энэ нэг хулгайчаас өөр сайд хийх хүн байдаггүй юм байхдаа

Гаа
Гаа
10 сар 30, 2024 14:56

Чи тэгээд 3-н станцаа бариач !

Зочин
Зочин
10 сар 30, 2024 15:07

Үнээ нэмэхээс өмнө ТЭЦ-3, 4 шиг том станцууд барьж эрчим хүчээ ханг�##�ттай үйлдвэрлэн гаргах байсан юм улсаасаа баян сайд гуай.

Иргэн
Иргэн
10 сар 30, 2024 16:00

Хулгайчууд идэх уухаа мэднэ, хариу барьж сур, яамдууд төсвийн илүү зардлаа боль, намуудад өгөх олон тэрбумаа зогсоо, улсын мөнгө идсэн хулгайчдыг торгоод өнгөрөх биш нөхөн төлүүлж хохиролгүй болго, цахилгаан дулааны үнэ, ц�##�ин тэтгэвэрээ адилхан нэм...

Зочин
Зочин
10 сар 30, 2024 16:14

ЗА ХӨ ЧИ ЧАДАХГҮЙНЭЭ АРХИ УУЧИХААГҮЙ БИЗ ДЭЭ? ЮУН ГУРВАН СТАНЦ ЭРҮҮЛ Л БАЙДАГ БАЙГААДАА БҮҮР СОЛИОРЧ ӨГЛӨӨ ЧИ ӨӨРИЙХӨӨ ХӨРӨНГӨӨР БАРЬЧИХАА ОРОН СУУЦНЫХАА БАРИЛГЫГ ЗОГСООГООД ТЭР МӨНГӨӨРӨӨ ЯДАХНАА НЭГ СТАНЦ БАРЬЧИХАА ЧАДАХГҮЙ БОЛ АЖЛАА ӨГӨӨД ЗУВА УВСДАА ОЧООД МАЛ МАЛЛАЖ АМЬДАРМОЙ

Зочин
Зочин
10 сар 30, 2024 16:40

Нэгийг ч бариагүй байж одоо гурав хэрэгтэй гэнэ үү? Ёстой нэг шаадаг л�##�рууд юмаа!

Зочин
Зочин
10 сар 30, 2024 16:43

Тойрогтоо авах гээд бгаа 5 тэрбум төгрөгүүдээрээ ДЦСаа бариач. Хувхай хар Авилгач нар. Хэзээ нэг та нар үхэж ард түмэн баярлах бол.

Зочин
Зочин
10 сар 30, 2024 17:00

Ийм шаардлага байхад юун тойргийн тэрбумууд ???????? Үнэхээр хорлогчид шүү Даваасүрэн тэргүүтээ туршлагатай үймүүлэгч хорчид

Зочин
Зочин
10 сар 30, 2024 18:48

10 хувийн Даваасүрэн, УИХ-ын дарга Амарбаясг�##�ан нарын төрөөс төрсөн тэрбумтнуудын хөрөнгийг хурааж эрчим хүчиндээ өг өө. Ард түмэн наад нэмэгдсэн үнийг чинь төлж чадахгүй

Зочин
Зочин
10 сар 30, 2024 18:49

Нүүрсээ хулгайлуулж байхаар станцаа барьж байхгүй юу хийж байсийн.

Зочин
Зочин
10 сар 30, 2024 19:27

Хаа байсан Дамбадаржаа, Баянхошууг орон сууцжуулах нэрээр цэвэр бохир, х�##�уун хүйтэн усны шугам татаж мөнгө үрж байхаар 1,3, 4-р хорооллын арын дэнж, телевиз, дэнжийн 1000 зэрэг ойрхон газарт шугам сүлжээгээ тавьж орон сууцжуулахад тэр айлуудаа оруулж Баянхошуу, Дамбадаржаа, 7 буудлын газрыг чөлөөлж тэрбум модоо тарьж байхгүй яасан юм.

Зочин
Зочин
10 сар 30, 2024 19:30

атомын цахилгаан станцын бага оворын пургон шиг 2 ширхэг станцыг оросоос аваад л болоо биш үү*өр тавиад л пялдагадаад л авна биз дээ***

Холбоотой мэдээ

Back to top button