Гадаад мэдээ

Путин Харрис, Трамп хоёрын хэнийг нь илүүд үзэх вэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх долоо хоногийн мягмар гарагт /2024.11.05/ болно. Есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотод болсон эдийн засгийн чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн тодрохыг илүүд үзэх вэ гэсэн асуултад хариулсан юм. Үүнд тэрбээр “дуртай” АНУ-ын Ерөнхийлөгч нь Жо Байден байсан гэж хошигнон хариулсан. Байден дахин өрсөлдөхгүй болж байгаа учраас хөгжилтэй инээдэг хэмээн Камала Харрисыг илүүд үзнэ хэмээн Путин хошигносон юм.

Сонгуулийн үр дүн нь ОХУ-д чухал ач холбогдолтой. Шинжээчид Харрис эсвэл Трампын аль нь ч гарсан АНУ-ОХУ-ын харилцааг сэргээх магадлал бага гэж үзэж байна. Харрис Москвагийн эсрэг хатуу байр суурь баримталж байгаа бол Трамп ерөнхийлөгч байхдаа ОХУ-д хориг арга хэмжээ тавьж байсан билээ. Путин Трампын талаар Владивосток дахь арга хэмжээний үеэр "Өмнө нь аль ч ерөнхийлөгч ОХУ-ын эсрэг ийм олон хориг тавьж байгаагүй" гэж мэдэгдсэн.

Харрис ба Трамп ОХУ дээр ямар байр суурьтай вэ?

Харрисын хувьд Украинд тусламж үзүүлэхээ амлаж, Байденийн засаг захиргааны цэргийн болон эдийн засгийн тусламжийг үргэлжлүүлэх магадлалтай. Харин Трамп Украины дайныг дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

2022 оны эхээр ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш АНУ Киевт зэвсэг болон тусламжийн хүрээнд 59.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн байгаа. Трампын өөрийн дэд ерөнхийлөгчөөр сонгосон Охайо мужийн сенатор Ж.Д Ванс дайныг дуусгах шийдэл дэвшүүлсэн. Түүний санал бол Украин ОХУ-ын эзэлсэн нутаг дэвсгэрийг зэвсэггүйжүүлж, Киев төвийг сахих юм. Ж.Д Вансийн байр суурийг Москва дэмжсэн бол Киев эсэргүүцсэн байгаа.

Түүнчлэн Харрис ОХУ-ын хүний эрхийн зөрчлийн талаар нээлттэй шүүмжилсэн. Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн шоронд нас барсан явдлыг "Путиний хэрцгийллийн дахин нэг илрэл" гэж тодорхойлсон.Трампын хувьд Навальныйн нөхцөл байдлыг өөрт нь тулгараад буй хууль эрхзүйн асуудалтай зүйрлэсэн юм.

ОХУ-ын хамгийн том асуудлуудын нэг нь НАТО. Трамп ерөнхийлөгч байхдаа НАТО-гийн гишүүн орнуудыг санхүүгийн үүргээ биелүүлээгүй бол АНУ тэднийг хамгаалахаас татгалзаж болно гэсэн байдаг. Харрис НАТО-д АНУ-ын өгсөн мятаршгүй гэж мэдэгдсэн.

НАТО-гоос гадна цөмийн зэвсгийн тухай тохиролцоо нь мөн сонирхол татсан асуудал. АНУ ба ОХУ-ын хоорондын үлдсэн цорын ганц цөмийн зэвсгийн гэрээ болох “New START” 2026 онд дуусах гэж байна. Харрис Байдений бодлоготой нийцүүлэн гэрээг сэргээхийг дэмжих магадлалтай. Харин Трамп өмнө нь Дунд болон ойр тусгалтай цөмийн зэвсгийн тохиролцооноос (INF) гарч ОХУ, БНХАУ-ыг хамарсан шинэ гэрээ байгуулахыг шаардсан юм.

Хэн ч гарсан хоёр улсын харилцаа дээрдэх шинжгүй ч гэсэн Харвардын академич, Олон улс судлалын академийн дарга Тимоти Колтон Кремлийн удирдлага Трампыг "танил хүн" гэдэг утгаар бага зэрэг илүү үзэж магадгүй гэжээ. Тэрбээр "Энэ сонгуулиас ОХУ-ын хувьд сайн үр дүн ажиглагдахгүй" хэмээсэн юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2024 11:52

Энэ шар чөтгөр, хүн төрөлхтний дайсан, Оросын ард түмний ҮР МОГОЙ юм даа !

Зочин
Зочин
11 сар 1, 2024 12:49
Reply to  Зочин

Аугаа их,Орос орон Путины үед л цуст түрэмгий дайн өдөөж, ах дүү ард түмнээ ярга лан устгаж, хөрш орноо га лдан шатаагаад, одоо дэлхийг хамарсан ха луун цөмийн дайн дэгдээхийг санаархаж бна.
Даян дэлхийн энх тайвныг сахин хамга�##�агч Орос оро н ийнхүү төрөл арилжин хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэгтэн болов оо, хөөрхий !

Холбоотой мэдээ

Back to top button