Монгол бичигтэй худгийн өвөө “Чимгээ Шоу”-нд оролцжээ

Eguur.mn сайт уншигч танд Ар хустайд ажиллаж амьдардаг Б.Баярсайханы талаарх сурвалжилгыг бэлтгэн хүргэж байсан. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр Монгол TV-ийн шинэ контент “Чимгээ Шоу”-нд оролцон Скайтел группээс 10 сая төгрөгийн эрх гардан авчээ.
“Монгол бичигтэй худгийн өвөө ЭВДЭРСЭН АВТОБУСЫГ НОМЫН САН болгон тохижуулжээ” сурвалжилгыг энд дарж уншина уу.


Олон жилийн өмнөөс л Б.Баярсайхан “60 сая төгрөг байвал худгийнхаа хажууд ном уншлагын жижиг танхим барьчхаад эндэхийн хүүхдүүдээ оруулж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх юм сан. Хотын төвийн хүүхдүүд чөлөөт цагаа номын санд суун ном уншиж өнгөрүүлж байхад “хотын хөдөө” амьдардаг хүүхдүүд жаахан биедээ баймгүй хүнд ачаа үүрдэг. Аравхан настай хүүхэд 120 литрийн ус зөөж байгааг хараад зүгээр суухыг хүсээгүй тул усаа авах гэж ирэхэд нь бага ч болов боловсрол олгох сон” хэмээн ярьдаг байв.
Түүний ном уншлагын танхим, хүүхдийн тоглоомын талбайтай болох мөрөөдлийг ийн Монгол TV, Скайтел групп биелүүлжээ.
Т.САНТ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.