НИЙГЭМ

Ховд аймгийн Мянгад сумын иргэд “Халзан бүрэгтэй” төслийг эсэргүүцэн жагсаж байна

Аравдугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын иргэд ”Халзан бүрэгтэй” төслийн талаар нийтийн сонсголд оролцож, санал шүүмжээ хэлсэн билээ. Нутгийн иргэдийн зүгээс хайгуул хийх нэрийдлээр Халзан бүрэгтэйн ууланд газрын ховор элементийн өрөмдлөг хийхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. 2022 онд “Mongolian National Rare Earth Corp” ХХК зөвшөөрлийн эрхээ авах үед мөн сумын иргэд тайван жагсаал хийж, уг төслийг эсэргүүцэж байсан билээ. Уг төслийг хэрэгжүүлэгч “Mongolian National Rare Earth Corp” ХХК нь нутгийн иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадаагүй хэвээр байна.

Өнөөдөр (2024.11.01) нутгийн иргэд удаах эсэргүүцлийн жагсаалыг сумандаа хийсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. “Халзан бүрэгтэй” төслөөр газрын ховор элемент гэгддэг диспрозиум, неодим, ниобиум, тантал зэргийг олборлох төлөвлөгөөг танилцуулсан байна. Энэ оны зургаадугаар сард тус компаниас “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” –ний судалгаагаа хийжээ. Гэсэн ч иргэдийн зүгээс хайгуул өрөмдлөгийн улмаас цацрагийн идэвхжил зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа асуудалд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, салбар яам болон орон нутгийн удирдлагуудад гомдол, өргөдлөө хүргүүлээд байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

Баялгаа ухаад ч ард түмний амьдр�##� сайжирсангүй, ажилгүйдэл нь хэвээрээ нүүрэн дээр минь хөгжиж байгаа нь харагдахгүй л бна шүү. Ам хэл нь худлаа лоозогносон шинжтэй, хуурч өөрсдөө л баяжиж бгаа болохоос түмэн олон ядуу хэвээрээ шүү:

Зочин
Зочин

хүмүүс нь мэдлэг боловсролгүй тэнэг

Эгэл
Эгэл

Б�##�айраад байгаарай,үхсэн хатсаны чинь цацраг идэвхжил!.Монгол хүн бүтээн байгуул�##�т хийж болохгүй юу?.Төрийн эсрэг ,мэдээлэлгүй иргэдийг турхирагч улс төрчдийг Тагнуул,цагдаа өөгшүүлээд байх уу:тэднээс ял асуу!.Монголд �##�иваа том төслийг заав�##� гадныхан хийх ёстой юм уу!

Зочин
Зочин

Зөв ! Та нарын тэмцлийг дэмжинэ

Бат инженер
Бат инженер

Энэ хэний хор найруулга вэ. Хэлээд өгөөч. Монгол баялагаа МАН-ын олигархуудаас ангид бие даан ашиглах эрхтэй юм биш үү.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

За байз сайн бодъё доо. Монголын газрын ховор мет�##�лыг ашиглуулахгүй байх сонирхол хаанахын хэнд байж болох вэ? Монголдоо элэгтэй монгол хүнд бол тийм санаа яавч байх учиргүй. Ховдын усан цахилгаан станц, газрын ховор мет�##�л гэх мэт Монгол улс гэрт амин хэрэгтэй болгоныг эсэргүүцэж орилолддог монгол хүмүүсийн сэтгэлд чухам юү шүглэсэн байдгийг мэдэхэд тийм ч хицүү биш л байдаг юм даа. Мэдэх учиртай хүмүүс нь мэдэж байгаа биз ээ гэж найдъя. Эх орондоо хэрэгтэй юм аа хийгээсэй билээ л.

Зочин
Зочин

Газрын Баялгаа ашиглаж л хөгжилд хүрнэ ш дээ. Төр засаг эргүү м�##�чдыг болиулаач

Oogii
Oogii

Soliortsiin be tusgaar uls boloh geed bgaimuu

монгол
монгол

ухаад байдаг ухаад байдаг ард түмэн нь ядуу хэвээрээ баахан өр зээлтэй .дарга нар нь улам баяжаад байхаар ухах ямар хэрэгтэй гэж

Зочин
Зочин

Шантааж мөнгө авах арга нэг хүн 5 н төрийн бус байгуулгын гэрчилгээтээ байсан г нүдээрээ харж явлаа

Jagi San
Jagi San
Reply to  Зочин

Ядахад шантаажлаад, буу дуугаргаад ч болов хэдэн бор цаас олж авахгүй бол дээдчүүл хэдэн сая, тэрбум ДОЛЛАРААР газрын баялгийг маань хэдэн мянган га-гаар нь өгчихөөл байхад яах уу?

Зочин
Зочин
Reply to  Jagi San

ийм л юм ярихаар чинь яаж хөгжих вэ дээ буруу зүйл хийсэн төр засагтайгаа дэмжихгүй хувийн хэвшилтэйгээ тэмцэж нэгнийгээ шулж амьдардаг

Зочин
Зочин

Одоо уул ус газар нутгаа зүгээр л байлгачихөасай билээ яасн их дуу�####�ггүй шун�##� вэ хэдхэн жил л амьдраад дуусах хоороэд байг�##�ь дэлхийг хүртэл уурлуулж байх п юм даа

Зочин
Зочин

Монголчууд хэзээ ч одоогийнх шиг газраа сэндийлж байсангүй. Энэ бол сүйрэл. Тэмцэх хэрэгтэй. Бүр бүх Монголоороо тэмцэж өргөжих болно

Зочин
Зочин

Уурхай нээгдэж үйлдвэр баригдв�##� уг нь та хэдий амьдр�##�ын чанар дээшлэх байх даа.

Зочин
Зочин

Bayanhongoriihnoos yaj temtsej eh oronch bolj jujiglej mungu salgadiig sudal

Зочин
Зочин

ард иргэдтэй жоохон боловсоржуулах л хэрэгтэй бна даа

Оролдож
Оролдож

Энэ төслийн чинь цаана оюунэрдэнэ амарбаяслан хүрэлсүх байгаа мэдэж ав зүүн хөшөөт гд одоо гол уул уурхайн төслүүдийн эзэн нууц ноёнтонгууд бол оюунэрдэнэ хүрэлсүх амарбаясглан 3л бна даа

Zochin
Zochin

Uul uurhain ordoo ashigld hogjood bgaa n hna bgn tsoon heden hvnii harmaa n l tvntiijn shdee

Холбоотой мэдээ

Back to top button