Д.Амарбаясгалан ""Авлига" хорооллын асуудлаар ажлын хэсгийг байгуулна" гэсэн ч захирамжаа гаргаж өгсөнгүй
Одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх сүржин мэдээ хэвлэлүүдээр цацагдаж байлаа.
Өвөл, зун, хавар, намрын аль ч улиралд Монголчууд яг л далайн эрэг дээр байгаа мэт амарч, сурфинг хийх боломжтой гэх “гоё” үгээр сурталчилж байсан тус усан парк 2020 онд ашиглалтад орно гэж байв. Гэвч “Эм Эн Жи” ХХК-ийн тэр гоё үг худлаа болж 2022 онд "Усан парк барина" гэж хашаалсан газарт "25 давхар орон сууцны хороолол" баригдаж эхэлсэн.
Энэ цагаас эхлэн иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Ерөнхий сайд хоёр жилийн өмнө уг газартай танилцаад “шалгах, барилгын ажлыг зогсоох” даалгаврыг өгч байв. Гэвч эсрэгээрээ нэмэлт зөвшөөрөл олгогдож, барилга нь баригдсаар үлдсэн.
Иймд асуудал дахин хүндэрч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гаргасан.
Харин нийслэлийн анхан шатны шүүхээс “Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн байдаг.
Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж, нураах асуудал гацчихсан.
Мөн өнгөрсөн есдүгээр сард бид “Авлига” хорооллыг хэрхэн талаарх олон талын байр суурийг тодруулахад албаныхан л тодорхой хариулт өгөөгүй. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Уг нь өнгөрсөн наймдугаар сарын 30-нд /2024.08.30/ УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит бус хуралдааны үеэр "Авлига" хорооллыг нураах асуудлыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хөндсөн.
Тухайн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ "Засгийн газар, хотын удирдлагууд очихоороо олон нийтэд зориулан "Авлига" хорооллыг нураана гэсэн попорсон мэдээллийг өгдөг. Тэгсэн мөртлөө Г.Дамдинням гишүүний хөндөж байгаа асуудлыг логикийн хувьд бодоод үзээрэй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд очиж ажиллаад, голын голдирол өөрчилсөн байна, олон нийт үерийн эрсдэлтэй байх нөхцөлийг үүсгэсэн байна, нураана гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш зөвшөөрөл өгсөн байдлыг шалга гэдгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням шаардаад байгаа юм.
Энэ асуудалд Засгийн газрын гишүүд, хотын удирдлага бодитой ажил хийснээ УИХ-д долоо хоногийн дотор мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, энэ үйл явцыг шалгах ёстой” хэмээсэн.
Гэтэл үүнээс хойш хоёр сар болоход “Авлига” хорооллын асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаагүй хэвээр байна. Учир нь УИХ-ын заргын захирамжаар ажлын хэсэг байгуулах ёстой. Гэтэл Д.Амарбаясгалан захирамж гараагүй тул уг ажил яриа төдий болж УИХ-д гацаад байна гэх мэдээллийг эх сурвалж хэлж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн бүх түвшний байгууллагаар яригдаж, “Авлига” хорооллыг нураах захирамж хүртэл гарсан хэдий ч аль нь ч үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь барих зөвшөөрөл нь цуцлагдсан ч нураах шийдвэр нь гацчихсан нэрийдлээр ийнхүү алдарт "Авлига" хороолол ашиглалтад ороход бэлэн болж өнгөрсөн аравдугаар сараас нээлттэй захиалга авч эхлээд байна.
Ингэхдээ мкв-ыг 5.450.000-5.250.000 төгрөгөөр худалдаанд гаргасан байна. Тухайлбал гурван өрөө 85,8 мкв байрыг 467 сая төгрөг, дөрвөн өрөө 100.28 мкв байрыг 536 сая төгрөгөөр тус тус худалдаалж байна. Харин зогсоолыг 60 сая төгрөгөөр худалдах аж. Мөн тус байр энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно гэдгийг зар мэдээлэлд тодотгожээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаясг�##�ан �########� авилгаас нь цуг идэлцсэн л байхгүй юу. Новш бол новш л байдаг.
ooroo nuurschin gar yun horoolol oorsdoo zovshoorliig ni ogchood oorsdoo gaihna ene yu ve
Монголын төр авлигадаа идэгдсэнээ нотолж буй юм
Uls turchid ard ni bizee
Uld turchid ard ni baigaa bizee
Төрийн �##�ба төгөлдөр болохгүй байгаа нь МАН-тай холбоотой. Олигтой арга хэмжээ авахгүй бол удахгүй МАН ч Улс ч хэцүүднэ.
Цагдаа, авилгатай тэмцэх газрын дээд удирдлагууд хурандаа нар анхнаас оролцож бариулсан гэж тэд нар зүүн нэг аймгийн хүмүүс гэж гадуур маш олон хүмүүс яридаг гэсэн тэгээл нурааж чадахгүй дээрээсээ дарамтлуулна мөн хүчнийхний оролцот бгаа бол чач чадаргүй барилгуудаа бариж дуусаад одоо борлуулж бгаа юм бна л даа
ENE MUU AVILGACHIN NOVSH MANDAHBAYARTAI NIILJ NUURSNEES HULGAI HIISEN MUNGUURUU BARUILCHAAD BAS NURAANA GJ ULGER YARJ ARD TUNEEE DOROMJLOH YUM DAA. ARDIIN NAMIIN BOLSHEVIKUUD
Бүгд авилгачид юм чинь аргагүй л дээ. Өөрсдийнхөө юмыг юу гэж нура�##�гах вэ өлөн дарга нар. Нүгэл нь нүдээрээ гарнаа
Yostoi chacaga carailsan novsh yumaa Amarbayasgalan chi!
Ёстой л гамшиг дагуулдаг луйварчин дөө. Ийм юмнууд төрд байхад улс орон бол цаашаа