Монгол дахь зэс-никелийн нээлт хөрөнгө оруулагчдын анхааралд өртөөд байна
Монголд дөрвөн жилийн турш хайгуулын ажил хийсний дараа Говь-Алтай бүсэд “Oval” төслийн үр дүнд зэс никелийн өндөр агууламж илрүүлсэн талаараа олон нийтэд нээлттэй зарлажээ.
Өрөмдлөгөөр 107.2 метрийн гүний 8.8 метрээс эхлэн 6.08 хувийн зэс, 3.19 хувийн никель, 0.11 хувийн кобальтийн агуулгатай хүдэр байгаа нь тогтоогдсон байна. Мөн их хэмжээний сульфид олж илрүүлсэн бөгөөд сульфидийн өндөр агууламжтай хүдэр олборлох магадлал байгааг батлаж чаджээ.
Ажлыг гүйцэтгэсэн “AZ9” компанийн гүйцэтгэх захирал энэ талаар “Ирээдүйд хийгдэх хайгуулын ажлуудын үр дүнд өндөр агууламжтай бүсүүдийг тодорхойлоход төвлөрөх болно. Хэдийгээр хүдрийн агууламж буурч, зардал өндөр гач байгаа ч уул уурхайн компаниуд зэсийн нийлүүлэлтийн төлөө маш өрсөлдөөнтэй байна” гэжээ. Дэлхийн хамгийн том зэсийн уурхайтай Чили улсын “BHP” компани 1991 оноос хойш зэсийн уурхайнуудын дундаж агуулга 40 орчим хувиар буурсан. Ирэх арван жилд дэлхийн зэсийн нийлүүлэлтийн гуравны нэгээс илүү нь энэ сорилттой тулгарна” хэмээв.
Монгол бол Рио Тинтогийн Оюу Толго уурхайг эзэмшдэг улс бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтын ачаар жилд 500 мянган тн/жилд үйлдвэрлэхүйц хүчин чадалд хүргэхээр төлөвлөж байна.
Оны эхэнд Их Британид төвтэй, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Doriemus” компани Монголын зэс никелийн хайгуул руу орсон "Asian Battery Minerals"-ийг эзэмшихээр болж байсан билээ. Тус компани газрын тосны хайгуулын бизнесээ өргөжүүлж, никелийн талбарт өөрсдийгөө сорихоор “Asian Battery Minerals”-тай хамтрахаа илэрхийлсэн юм.
“Asian Battery Minerals” нь "Ямбат" нэртэй төслийн хүрээнд Монгол Улсад зэс-никелийн орд дээр өндөр ач холбогдол өгч, хайгуулын ажлыг эхлүүлээд багагүй хугацааг өнгөрүүлээд байна.
Тэдний энэ удаагийн зэс никелийн өндөр агууламж илрүүлсэн онцгой нээлт нь энэ талбар руу олон улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэллээ.
Эх сурвалж: STOCKHEAD.AU
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байг�##�ийн нөөц баялагаа ухуулаад,улс орон чинь баяжсан нь хаа бна.Модон жорлон,утаанаасаа с�##�аагүй байна.Пи�####� урагшгүй төртэй,хулгайч парламенттай .
Оросууд монголд зэсийн төсөлдөө дахихаад их хэмжээны газар оюуонтолгойн эзэн клмпони ри ринто авч байгаа гээд бичсэн байнаа өнөөдөр
Новш юмаа , Чили "насаараа"-зэс олборлосон, баян тарган , өндөр хөгжилтэй болсон нь хаана байна , өмхий америк барууныхан ханаж цадахгүй шулах юмаа , дотоод гадаадын шун�##�ын тулмууд