Нийгэм мэдээ

100 мянган ам.долларын шагналтай DOTA2-ын тэмцээн ирэх сарын 9-н хүртэл хойшиллоо

Өнгөрсөн сард хотын дарга Х.Нямбаатар арваннэгдүгээр сарын 4-нд "Dota2"-ийн олон улсын тэмцээн зохион байгуулахаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл тус тэмцээн хойшлогдож арванхоёрдугаар сарын 9-нд зохиогдохоор товлогджээ.

Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад, "Одоогийн байдлаар зургаан улсын баг тамирчид оролцохоор бүртгэгдсэн байгаа. Энэ талаар бид ХБХ хийж дэлгэрэнгүй мэдээлэх болно" гэлээ.

Харин хотын дарга Х.Нямбаатар,

"И-спортын салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, монгол залуучууд ч энэ салбарт хүчтэй өрсөлдөгч болон олон улсын түвшинд амжилт үзүүлж байна. Тиймээс НЗДТГ-ын зүгээс Монголын и-спортын холбоотой хамтран 100 мянган ам.долларын шагналын сантай MESA Invitational Fall 2024 тэмцээнийг Улаанбаатар хотноо DOTA2-ийн төрөлд зохион байгуулахаар боллоо. Европын шилдгүүдийг монгол залуучууд эх орондоо хүлээн авч өрсөлдөхөөр болж байна. Залуучууддаа амжилт хүсье. Нутгийнхаа дэвжээнд илүү эрч хүчтэй, урам зориг дүүрэн тоглож, амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button