Улс төрийн мэдээ

Ч.Номин ирэх онд 589 тэрбум 6 сая төгрөг захиран зарцуулна

УИХ-ын байнгын хороод болон УИХ-ын намрын чуулганаар ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна. 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардал ямар байх вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Үүнээс сайд нар хэр их төсөв хөрөнгө тусгуулж, захиран зарцуулах вэ гэдгийг хүргэж байна.

Хамгийн өндөр төсөв тавиулсан арван сайдыг Сангийн сайд Б.Жавхлан тэргүүлж байгаа юм. Түүний захиран зарцуулах 5,7 их наяд төгрөгийг задалбал,

  • Урсгал зардалд 2 их наяд 925 тэрбум 970 саяыг
  • Зээлийн хүүгийн төлбөрт 1 их наяд 303 тэрбум 370 саяыг
  • Хөрөнгийн зардалд 227 тэрбум 163 саяыг
  • Гадаад зээл тусламжаас санхүүжих зардалд 2 их наяд 626 тэрбумыг тус тус зарцуулах аж.

Түүний араас Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарын төсөв орж байна. Харин өсвөр үеийнхэнд ₮18.3 тэрбумыг ваучер хэлбэрээр тараах хуулийн төслийг санаачилж, шүүмжлэлд өртөөд буй Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин ирэх онд 589 тэрбум 6 сая төгрөг захиран зарцуулна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 4, 2024 20:15

Uzliin tsarai zvs uzliin shunaltai uheer bna

Холбоотой мэдээ

Back to top button