Нийгэм мэдээ

Өндөрхаан дэд станцын хүчин чадлыг тав дахин нэмэгдүүллээ

Өндөрхаан дэд станцын 10МВт хүчин чадал бүхий трансформаторын ачаалал дээд хэмжээндээ хүрч шинэ хэрэглэгч холбох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Тийм учраас өсөн нэмэгдэж буй айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааны хэрэглээ болон аймгийн төвд баригдаж буй Дулааны станц, Дадал сум дахь "Чингис хаан" цогцолборын цахилгааны хэрэглээг тооцоолон дээрх 10МВт трансформаторын хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлж, 25МВт-ын хоёр ширхэг трансформатороор сольж, хүчдэл тохируулах төхөөрөмжийн хамт суурилууллаа.

Ингэснээр хүчин чадал нь 50МВт болон нэмэгдсэнээс гадна айл өрхийн цахилгааны хүчдэл уналт багасаж, шинээр олон хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох бүрэн боломжтой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button