Хэнтий: Аж ахуйн 23 нэгж байгууллага 18 сум, 5 тосгоныг дулаанаар хангаж байна
Аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 03 дугаартай албан даалгавар гарсан. Уг албан даалгаврыг 18 сум 5 тосгоны Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албанд болон дулаан, цахилгаан, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн.
Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн 23 нэгж байгууллага 18 сум 5 тосгоныг дулаанаар бүрэн хангаж байна.
Одоогийн байдлаар албан даалгаврын биелэлтийн тайлан ирүүлсэн байдлаар авч үзвэл сумд 44 хувь, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагагууд 65 хувь, аж ахуйн нэгж байгууллагууд 35 хувьтай ирүүлээд байна.
Зуухны засвар үйлчилгээ 90-100 хувийн биелэлттэй хийгдсэн. Аймгийн төвийн зуухнууд Чандаганы уурхайгаас нүүрс татаж байгаа бөгөөд тулгамдаж буй асуудлын хувьд нүүрсний чанар муу, тээврийн зардал, боловсон хүчин дутмаг байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд шугам сүлжээний засвар, арчлалтыг огт хийгээгүй болон дутуу хийсэн байна. Цаашид аж ахуйн нэгж байгууллагууд шугам хоолойн дулаалга, барилгын дулаан алдалтыг бууруулах шаардлагатай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.