Трамп, Харрис хоёул өөрсдийгөө ялна гэж таамаглалаа
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэлнэ. Санал хураалт Улаанбаатарын цагаар 20:00 минутад нээгдэх юм. Тэгвэл Доналд Трамп, Камала Харрис нар даваа гарагт /2024.11.04/ буюу сонгуулийн кампанит ажил хийх сүүлийн өдөр хоёул өөрсдийгөө ялна гэж таамагласан байна.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны хугацаа гэнэтийн явдлуудаар дүүрэн өнгөрөв. Трампыг хөнөөх гэсэн хоёр ч оролдлого гарч, АНУ-ын шүүх түүнийг эрүүгийн гэмт хэргийн буруутан гэж үзсэн. Мөн Ерөнхийлөгч Жо Байден намынхаа шахалт дор сонгуулиас нэрээ татсаны дараа Дэд ерөнхийлөгч Харрис өрсөлдөх болсон билээ. “AdImpact” аналитик фирмийн хийсэн тооцоогоор бол ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд зориулж 2.6 тэрбум ам.доллар зарцуулжээ. Хэдий нэр дэвшигчид ийм их хэмжээний мөнгийг сонгогчдыг татахын тулд хэрэглэсэн ч санал асуулгаар бол Трамп, Харрис хоёрын рейтинг эн тэнцүү байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.