СПОРТ
Ахмадын ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн Гранд мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотод эхэллээ.
Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд 32 орны 300 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас есөн насны ангилалд эрэгтэй 30, эмэгтэй 17 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас М6 буюу 55-59 насны ангиллын 60 кг-ын жинд Монголын хоёр тамирчин хоорондоо финалдаж, Х.Нямдорж алт, Г.Баатарсүрэн мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн М9 буюу 70-аас дээш насны ангиллын 66 кг-д Л.Зандан хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэмцээн энэ сарын 7-нд өндөрлөнө.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхан тун шилдэг гэдгээ нь �##�ь ч цаг үе дор харуулсаар байх юм даа.