"Нэн шаардлагагүй" зарим төсвийг 2.6 их наядаар нэмэгдүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Б.Түвшин нар өчигдөр /2024.11.04/ хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 2025 оны улсын төсвийг дахин өргөн барихыг шаардсан.
Ингэхдээ тэд голчлон МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссанаас өөр төсөв өргөн баригдсан асуудлыг хөндсөн юм. Эндээс УИХ-аар хэлэлцүүлж буй 2025 оны улсын төсвийн зарлагын хэмжээ 5.3 их наядаар. Засгийн газрын өр 5 их наядаар, урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгөөр орж ирсэн нь намуудын мөрийн хөтөлбөрийг зөрчиж байна гэдгийг онцолсон. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Харин эл төсвийг задалж, 2025 оны төсвийн төслийг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад тодорхойгүй, тооцоо судалгаагүй, нэн шаардлагагүй олон зардал асар ихээр нэмэгдсэн байна.
Үүнээс ирэх онд ихээр нэмэгдэж орж ирсэн зарим төсвийг онцолбол:
- Албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин нэмэгдсэн,
- Тавилга, эд хогшил, урсгал засварын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин нэмэгдсэн,
- Мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин нэмэгдсэн,
- Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин нэмэгдсэн,
- Бараа, үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн,
- Тоног төхөөрөмжийн худалдан авалт 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин өссөн,
- Их засвар 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин өссөн байгаа юм.
Зөвхөн эдгээр төсвийн зардлын нэмэгдэл нь 49.9 тэмбум төгрөгөөс 1 их наяд 162.5 тэрбум төгрөгийн хооронд нэмэгдсэн байгаа юм. Харин нийт дүн нь 2 их наяд 681.2 тэрбум төгрөг болж байна. Энэ нь ирэх оны 1.9 их наяд төгрөгийн төсвийн алдагдлаас 1.4 дахин өндөр дүн юм.
Мөн зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл, арга хэмжээг хууль зөрчин, соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн эрхийн бичиг тараах гэх мэт нэн шаардлагагүй 595.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн бүхий арга хэмээнүүдийг салбарын хуулиадад заасан нэрээр санхүүжүүлхээр тусгажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оны төсөв хэрхэн зохиогдож буйг иргэд хэзээ ч мэдэх боломжгүй. Тэд өөрийн сонгосон гишүүндээ л итгэж суугаа. Гэтэл үнэхээр хөгийн юм ЗГ нь зохиогоод урьд жилүүдийн гишүүд хөгийн байдлаар батлаад эх орноо сүйрүүлж ирснийг энэ оны шинэ гишүүд\хуучнаас Г.Тэмүүлэн\бүрэн ухаж чадсан эсэхийг бүү мэд маш их ноцтой"НО"-г гаргаж ирлээ. Энэ жил л улс дампуурч буй булхайг иргэд ойлгож авч б.на. УИХ дээр 25оны төсөв дээр дайн болж б.на. Хэрхэн батлахыг л иргэд харж сууна.З�##�уу гишүүддээ АМЖИЛТ.