Улс төрийн мэдээ
"Мөрийн хөтөлбөрөө зөрчсөн 2025 оны улсын төсвийг Ерөнхий сайд дахин өргөн барь"
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Б.Түвшин нар хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 2025 оны улсын төсвийг дахин өргөн барихыг шаардлаа.
Тэд голчлон МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссанаас өөр төсөв өргөн баригдсан асуудлыг хөндсөн юм.
Тухайлбал,
- Төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хүртэлх хувь болгож бууруулна
- Төсвийн зарлагыг 20 хувиар танана
- Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40 хувиас доош болгож бууруулна зэргээр дурдсаныг санууллаа.
Гэтэл УИХ-аар хэлэлцүүлж буй 2025 оны улсын төсөв нь,
- Зарлагын хэмжээ 5.3 их наядаар
- Засгийн газрын өр 5 их наядаар
- Урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж,
- Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгөөр орж ирсэн нь дээрх мөрийн хөтөлбөрийг зөрчиж байна гэв.
Түүнчлэн аудитын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээ туссан нь хууль зөрчсөн гэж үзсэнийг онцоллоо.
Иймд УИХ-ын нэр дурдсан гишүүд улсын төсвийг дахин өргөн барихыг шаардлаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү. Тэгэж чадахгүй бол ЗГ огцрох ёстой шүү.
АН-ын бүлэгтэй нэгдээч. Уг нь бас л шүүмжлээд байх юм.
Оюунэрдэнэ гэж өсөхийн өлөн новш ханаж цадахгүй бас хэдэн өлөн хулгайчдыг дэргэдээ сайд ч гэх шиг адилхан хулгайчууд
Энэ төсөвөө дахин авч үзэхгүй бол засгийн газрыг огцоруулж тэмцэх хэрэгтэй арай дэндлээ шдээ
ЭНЭ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВ ОДОО НАМ ГЭСЭН ЗАВААН ҮЗЭЛ БОДЛООСОО САЛЦГАА. ҮХСЭН ХАТСАНЫ НАМ ОДОО БҮГД Л НЭГ ХӨНЖИЛД БАЙГАА БИЗДЭЭ. НАМ БОЛ ХУЛГАЙЧУУДЫГ ХАЛХЛАХ ЦАЙЗ БОЛСОН. СОНГУУЛИЙН ДАЛИМААР ДЭЭГҮҮРЭЭ ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ТӨРӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛДАГ . ХЭДЭН ЭРХ МЭДЭЛТНҮҮД НЬ
Болж бнашдээ.юмаа мэддэг боловсролтой з�##�уучууд ингээд зоригтой дуугараад бай.ард түмэн үнэний т�##�д эх оронч байна шүү.Маш сайн бна
ВОРЫ В ЗАКОН. МОНГОЛД ДЭЛХИЙД ХИЙГДСЭН БҮХ Л БОЛОХГҮЙ ЗҮЙЛ С НЭВТЭРЧ БАЙНА. МАФУУД ВОРЫ В ЗАКОН ЗАРЧМААР АЖИЛЛАДАГ.
Zaluu uls torchid ingej il tod ajillax xeregtei. Xamtarch idex gsn 3 nam 2025 onii toswoo daxin xarj moriin xuturburuu tusgasan tosow oruulj irne gj naiday.
төрийн дээр нам гарах ёсгүй