“Ирэх онд 10.5 их наядын татвар, НДШ төлөх нь ААН-үүдэд маш хүнд тусна”
МҮХАҮТ-ын удирдах зөвлөлөөс засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төсөлд тусгасан зардал бизнес эрхлэгчдэд дарамт болох талаар өнөөдөр /2024.11.05/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Хурлын үеэр "Монгол улсын засгийн газраас УИХ-д өргөн барьсан монгол улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцжээ.
Төсвийн хэт тэлэлтийн ачааллыг даах чадал бизнес эрхлэгчдэд байхгүй гэж онцоллоо.
2023 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 15.0 их наяд төгрөг буюу 68.8 хувиар, төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60.0 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийг дэмжих олон сайхан амлалтаар УИХ-д хамгийн олон суудал авсан МАН, АН, ХҮН намууд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр Хамтарсан засгийн газар байгуулсан.
Харамсалтай нь МАН “Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулах”, АН “Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20%-р танах”, ХҮН “Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтлах” гэсэн амлалтаа орхиж байна.
Монгол улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндөр тооцсон, төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ дараа, шалгуур, үр ашиг нь тодорхойгүй, төсвийн урсгал зардлыг оновчтой тооцоогүй, зарим урсгал зардлыг хэт өсгөсөн байна.
Төсвийн орлогын 87 хувийг буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон нь аж ахуйн нэгж, иргэд 2023 оноос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байна.
Төсвийн хэт тэлэлт нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумих үр дагавартай бөгөөд татвар, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүүгийн ихээхэн ачаалал, дарамт дор байгаа бизнес эрхлэгчдийн хувьд 2025 онд ирэх татварын ачааллыг тэсвэрлэхэд маш хүнд болно.
Иймд Монгол улсын төсвийн зарлагыг жилээс жилд нэмэгдүүлэн хэт тэлдэг байдлыг таслан зогсоох, эдийн засгийн өндөр өсөлттэй үед урсгал зардлыг нэмэх биш харин татварын ачааллыг бууруулах, эдийн засагт ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх болон нийгмийн халамжийн бодлогыг өөрчлөн халамжаас хөдөлмөрт шилжих чиглэлд эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэдэгдэж байна.
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хариуцлагыг холбогдох байгууллага, албан тушаалтантай тооцох нөхцөл байдал үүсээд байгааг анхааруулъя" гэж МҮХАҮТ-ийн дэд дарга Ц.Магнайбаатар мэдээллээ.
Мөн нэмэлтээр "Бизнес эрхлэгчдийн төлөөллийн хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлах үйл явцыг анхааралтай ажиглаж, үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийлж байна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 онд ААН хувиараа хөдөлмөр эрхлэгч хүмүүс олсон орлогоос ,хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ 26 хувь авдаг болно эсэргүүцэж байв�##� та парламент .мн нийтийн өргөдөл хэсэг рүү орж сан�##�аа өгнө үү хугацаа хүчингүй болгох хугацаа дуусахад 9хоног үлдсэн байна 100 мянган гарын үсэг цуглуулахад цөөхөн хоног үлджээ ард түмээн
Иргэдээ дарамт�##�ж НӨАТ мөнгийг танана гэвэл бүгд эсэргүүцэх нь аргагүй би эсэргүүцэж байна тэрний оронд нөат мөнгийг 10% нэмэгдүүлэх ёстой хасч танана гэдэг нь �##�ь ч улс оронд нөат тухай хуулинд тэгж заагаагүйг анхаарна уу.
Битгии солиор та нар яах иих ард түмэнд түй ч хамаагүй ,татвараа төл. Та нар ханг�##�ттай хөрөнгөжсөн. Одоо болсон. Лхагважав муу пязда чи багахан дарв�##�заарай
ҮХАҮТ г 4 жил удирдсан нэртэй нам унагаасан л�##�ар шүү дээ.
МАН ажил өгсөнгүй гэж их хонзогнож бгаа
Татвар төлнө шүү шун�##�ын типнүүдээ
Бараг үйлдвэрлэл байхгүй, үйлчилгээ нь хчтад солонгосын гарт орчихсон монголчууд шиг тэгэг улс байдаг болуу. Жаахан юм хийх гэсэн ААН эгжүүдээ болохоор татвар ндш ээр боомилж �##�на. Тэгээд бид яаж хөгжихийн?
ждү-ин татвар, болон муугар нөлөөлж баига зүлсииг багасага ! !