СПОРТ
Дээд лиг: Улсын арслан П.Орхонбаяр аль багийн дэмжигч вэ
Сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг аравдугаар сарын 12-ны өдөр эхэлсэн. Үүнээс хойш гурван долоо хоног өнгөрч байна.
Лигийн эргэн тойронд олон сонирхолтой мэдээлэл өрнөдөгийн нэг нь үзэгчид. Тухайлбал лигийн багуудыг ямар олны танил, хэн гэдэг бизнесмэн ирж дэмжиж байгаа нь сонирхол татдаг. Үүний нэг жишээ Улсын арслан П.Орхонбаяр байлаа.
Тэрбээр SELENGE BODONS болон SG APES багийг хоёуланг нь дэмжиж буйгаа илэрхийлж багийнх нь нэртэй өмсгөлийг өмсөж ирсэн байв. Энэ үеэр гэрэл зурагчдын дуранд өртөж "аль багийг нь дэмждэг вэ" гэх хөнгөн яриа спорт сонирхогчдын дунд өрнөөд байна. Мөн дээрх асуудлыг дагаж төлбөр, мөнгө ч яригддаг тухай мэдээлэл чих дэлсэх болов.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.