Нийгэм мэдээ

"Ногоон автобус"-ны хэргийг шүүх хурал дахин хойшиллоо

НЭМЭЛТ: 12.10 цаг

Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Түүнчлэн нэг өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүхээс шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтийг хуулийн үндэслэлтэй гэж хүлээж авч шүүх хуралдааныг хойшлууллаа. Дараагийн шүүх хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ны 10:00 цагт товлолоо.

-"Ногоон автобус"-ны хэргийг шүүх хурал эхлэх гэж байна-

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.11.06/ болно. 

Шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хурал хойшилсон билээ. 

Хэргийг сануулахад, Нийслэлийн прокурорын газраас

  • Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар
  • Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ
  • Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т
  • Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд
  • Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн

нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Б.ХАШ-ИЛД


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 6, 2024 11:30

Сумъяабазарын нэр яагаад дуулдахгүй бна.

Холбоотой мэдээ

Back to top button