Камала Харрис ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө
АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Бүгд найрамдах намын Доналд Трамп 270 электорал санал давснаар ялалт байгуулсан. Тэгвэл Харрис лхагва гарагт /2024.11.06/ сонгуулийн өдрөөс хойш анхны удаа олны өмнө гарахдаа ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Бейонсе кампанит ажилд нь зориулж хийсэн Freedom нэртэй дуун дээр Харрис гарч ирж, үг хэлсэн аж. Тэрбээр “Өнөөдөр миний сэтгэл зүрх дүүрэн байна. Та бүхний надад хүлээлгэсэн итгэлд талархах сэтгэлээр дүүрэн. Сонгуулийн үр дүн бидний хүсэн хүлээж байснаар гарсангүй. Бидний тэмцэж, санал өгснөөр гарсангүй. Гэхдээ би үүнийг л хэлье. Америкийн амлалтын гэрэл бид бууж өгөөгүй тохиолдолд үргэлж гэрэлтэх болно. Бид тэмцсээр байх цагт гэрэлтсээр байна” гэжээ.
Харрисын баг сонгуулийн өдрийн шөнө Вашингтон хот дахь Ховард их сургуульд ялалтын үдэшлэг хийхээр бэлдэж байсан юм. Гэвч санал тооллогод Трамп илүүрхэж эхлэх үед үдэшлэгт оролцохоор ирсэн дэмжигчид нэг нэгээрээ явж эхэлсэн байна. Үүний улмаас Харрисын багийн ахлах нь тус үдэшлэгийг цуцалж буйгаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ БОЛ УЛС ТӨРИЙН ӨНДӨР СОЁЛ ЮМ ЭЛДЭВ ШАЛТАГ ШАЛТГААН ХЭЛЖ ШҮҮХ ЦАГДААДАА ТУЛСАНГҮЙ ХАТАГТАЙ ХАРИУС ТА ЯДАРСАН БАЙХ МИНИЙ МОНГОЛД ХҮРЭЭД ИР УРУУЛ ЧИМЧИГНЭСЭН АЙРАГ ХОНИНЫХОО ХОРХОГ ТАРВАГАНЫ БООДГООР ДАЙЛЬЯ ЯДАРГААГАА ТАЙЛМОЙ УРЬЖ БАЙНА.