Жүжигчин Маргот Робби амаржиж, хүүтэй боллоо
"Barbie", "Babylon", "Birds of Prey" зэрэг киногоороо олонд танигдсан Австралийн жүжигчин Маргот Робби 34 насандаа амаржиж, хүүтэй боллоо.
Маргот Роббиг жирэмсэн болсон талаарх мэдээлэл өнгөрсөн долдугаар сард цацагдаж байсан бөгөөд ийн энэ сарын 02-нд хүүтэй болсон талаар People сэтгүүл мэдээлсэн юм. Одоогоор Маргот Робби, түүний нөхөр Том Акерли нар хүүтэй болсон талаараа хараахан албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Мөн тэрбээр “Barbie” киноны гол дүрийг бүтээснээсээ хойш кинонд ажлаагүй байгаа бөгөөд ирэх жилээс кино урлагтаа эргэн ирэлтээ хийх болсноо саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.
Маргот Робби 17 настайдаа “Хөршүүд” цувралд анхны дүрээ аваад Logie Awards шагналд нэд дэвшиж байжээ. Гэхдээ жинхэнэ нэр алдар түүнд Холливудад очсоных нь дараа ирсэн юм. Ди Каприотой цуг тоглосон “Уолл-стритийн чоно” кино түүний анхны том төсөл байв. Дараа нь Фокус, Suicide Squad, Холливудад нэг удаа, эцэст нь Барби кино түүнийх болсон.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.