Top StoriesНийгэм мэдээ

Хэргийн мөрөөр: Бооцоот морин уралдаанд оролцохоор хүүг зөвшөөрөлгүй авч явж, амь насыг нь хохироожээ

Өмнөговьд 9 настай хүү хамгаалалтын хувцасгүй морь унаж амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Тус хэрэг энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр болсон бөгөөд шүүх хурал нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр нээлттэй явагдсан.

Шүүхээс талийгаач хүүг морь унуулахдаа аюулгүй байдлыг нь хангаагүй гэж морин эзэн буюу шүүгдэгчид хоёр жилийн тэнсэн харгалзах ял өгч, 132,235,140 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар болсон байна.


Энэ хэрэгт хэд хэдэн ноцтой гэж болох асуудал бий. Тухайлбал,

  • Шүүгдэгч унаач хүүгийн хөлийг бэхэлж уясны улмаас хөлөө тайлж чадалгүй чирэгдэж, тархиндаа хүнд гэмтэл авсан,
  • Морийг яаралтай зогсоолгүй цаг алдсан
  • Хуулиар ямар ч төрийн уралдаан тэмцээн түүний бэлтгэлийг хүлээн зөвшөөрдөггүй цаг үед хүүхдүүдээр морь хөлслүүлсэн.
  • Хүүг авч явж морь унуулахдаа эцэг эхэд нь хэлээгүй
  • Хүүг эмнэлэгт хүргэхдээ нэн тэргүүнд ар гэрт нь мэдэгдээгүйн улмаас гэр бүлийнхэн нь хүүг амьсгал хураасны дараа очсон гэхчлэн олон асуудал бий.

Гэвч манайд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар шүүгдэгч бүх гэм буруугаа хүлээсэн. Хохирогч талд нөхөн олговор олгож байгаа. Гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг дөрвөн хүүхэдтэй хүн гэх шалтгаан нөхцөлийг нь харгалзан түүнд оноох ялыг бууруулсан байгаа юм.


Дээрх хэргийн талаар нутгийн иргэдээс асуухад шүүх хуралд оролцогчдын дурдаагүй зарим асуудлыг ярьж байна.

Цогтцэций сумын иргэд:

-Дээрх харамсалтай хэрэг явдал Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хойно байрлах морь бариа орчимд болсон. Талийгаач хүү нь дөрвөн хүүхэдтэй айлын удам залгах ганц хүү нь байсан. Түүнийг эцэг эхээс нь асуулгүй морь унуулсан гэсэн.

Ингэхдээ зайдан морин дээр суулгаж хөлийг нь бэхэлж уясны улмаас хүү уяагаа тайлж чадалгүй мориныхоо гэдэс орчимд чирэгдэж явсаар тархи гавландаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүрээд анхан шатны тусламж ч авч чадалгүй амиа алдсан.

Ээжид нь хэлээгүй болохоор бүх юм болж дууссаны дараа ээж нь энэ талаар мэдэж, хамгийн сүүлд эмнэлэг дээр очсон юм байна лээ. Тэрнээс хойш морь унуулсан гэх хүн нь аль эртнээс өмгөөлөгч авчхаад ажлаа хийгээд л яваад байсан. Хохирогч хүүгийн ээж олон нийтийн сүлжээнд хүүг нь авч явсан залуугийн талаар янз бүрийн юм бичиж л байсан. Тэрнээс нь болж тэр хүүг нь зөвшөөрөлгүй морь унуулсан гээд байгаа залуу талийгаач хүүгийн ээжид гомдол гаргасан гэхчлэн олон яриа бий.

Манай суманд энэ хэргийн талаар мэдээгүй хүн бараг байхгүй. Үнэхээр харамсалтай хэрэг. Хайран ч хүүхэд.

Эх сурвалж:

-“Тэр осол 13-ны өдөр болсон. Гурав хоногийн дараа гэсэн байх. Гуравдугаар сарын 16-нд нь Цогтцэций суманд нэг бооцоот морин уралдаан болох гэж байсан. Тэрэнд л морио бэлтгэж яваад осолдсон гэх яриа яг тухайн үед нэлээд гарсан ч удалгүй намжсан. Болсон явдлын гэрч нь насанд хүрээгүй 10 орчим насны хоёр хүү байгаа. Тиймээс талийгаач хүүгийн ээж нь уяач залууг хоёр хүүтэй ам нийлүүлсэн гэж ярьсан талаарх мэдээлэл ч баггүй явсан.

Ямартай ч харамсалтай осол гарсны дараа тэр бооцоот уралдаан тэгээд нам жим болсон. Зөв байх л даа. Тэр чинь уг нь морины уралдаан зохион байгуулахыг хориглосон өвлийн улирал шүү дээ.


Шүүх хуралд оролцогчдын мэдүүлгээс харахад тухайн үед "зүгээр морь хөлслөх" гэж явсан гэж мэдүүлцгээжээ. Гэхдээ өвлийн улиралд морь хөлслөх гэж гурван ч хүү морь бариа руу явсан нь анхаарал татах асуудал.

Гэтэл шүүх шүүгдэгчийг зөвхөн талийгаач хүүг “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангасан хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр морь хөлслөх ажилд оролцуулсан. Хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт холбогдуулан шүүж дээрх шийдвэрийг гаргажээ.

Угтаа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг. Хуулийг ЭНД ДАРЖ харна уу.

Гэвч хууль хөрсөн дээрээ бууж, шүүхийн өмнө ч хэрэгжихгүй байгааг эл харамсалтай хэргээс харж болно. Мөн насанд хүрээгүй хүүхдийг хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй авч явж, аюулгүй байдлыг нь хангаагүй байж, мориноос өөрөө тайлах боломжгүй байдлаар бэхэлж, хүүхдийн амь насыг хохироосон тохиолдолд оноох ял шийтгэл, хохирлыг барагдуулахаар заасан мөнгөн дүн нь хэт бага. Унаач хүүхдийг хамгаалсан хууль эрх зүйн орчин нь тодорхойгүй байна.


Жишээ дурдахад, Өнгөрсөн 2022 онд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаан зохион байгуулахыг хориглосон хугацаанд буюу 2022 оны дөрөвдүгээр сард Багахангай дүүрэгт 11 настай хүү, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 14 настай унаач хүү хурдан мориноос унаж, амь насаа алдсан.

Тэднийг мөн гэр бүл, асран хамгаалагчаас нь асуулгүй авч явж, морь унуулсан байдаг. Харамсалтай нь энэ тохиолдолд уяачид “хүү өөрөө дуртай байсан. Унаач хүү өөрөө хүссэн” гэж мэдүүлээд өнгөрдөг. Тиймээс л насанд хүрээгүй хүүхдийг зөвшөөрөлгүй авч явж, морь унуулан амь насыг нь хохироосны улмаас хоригдсон уяач байдаггүй байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2024 09:18

УГААСАА Л АНХНААСАА АЛАХ ЗОРИЛГОТОЙ АВЧ ЯВСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ ЯАГААД ХОЁР ХӨЛИЙГ НЬ ХОЛБОЖ УЯЖ БАЙГААН МОРЬ УЯЖ МӨНГӨ ТӨГРӨГТӨЙДӨӨ ЭРДСЭН МУУСАЙН АЛНЫ ҮСНҮҮДЭЭ ЯМАР БАГА ЯЛ ӨГДӨГ ЮМ ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ӨГӨӨД ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨРГӨӨР ХУУРЧЭЭ ЭНЭ АРИУН ЁС МӨН ҮҮ? ШҮҮХ АЛААЧИЙН ТАЛД ШИЙД ГАРГАЖЭЭ.УГААСАА МОНГОЛООС ӨӨР ГАЗАР ХЭЛ МЭДЭХГҮЙ АДГУУС УЧИР МЭДЭХГҮЙ ХҮҮХДЭЭР ЗЭРЛЭГ ЗУГАА ХИЙДЭГ ГАЗАР БАЙНА УУ? ХИЧНЭЭН НЯЛХ БАЛЧИР ҮРСИЙГ ЭНЭ ЗЭРЛЭГ ЗУГААНЫХАА ЗОЛИОС БОЛГОХ ГЭЭД БАЙГААН ОДОО БОЛЬЧИХООЧ ХҮНИЙ ҮРИЙГ ААВ ЭЭЖИД НЬ ХЭЛЭХГҮЙ АВЧ ЯВЖ ХОРООЧИХООД ЯАЖ ӨӨРСДӨӨ АМЬД ЯВААД БАЙГААН ААВ ЭЭЖ НЬ ЭРГҮҮ ТЭНЭГ ЮМ УУ? ЮУТАЙ Ч ЗҮЙРЛЭШГҮЙ НЯЛХ ҮРЭЭ АЛУУЛЧИХААД ЯАЖ ЧИМЭЭГҮЙ БАЙГААД ЧАДАЖ БАЙНАА.АЛААЧИЙГ ЛААРАХ ИДЭГ ОДОО ЭНЭ ЦАГ ДОР ЖААХАН НУСАН ТАГ ХҮРТЭЛ УЛААН ЗАЛААТ МАЛГАЙ ӨМСЧИХСӨН ХУСУУР БҮСЭНДЭЭ ХАВЧУУЛЧИХСАН ТААХАЛЗААД ЯВЖ БАЙНА ЭНЭ ХИЙРХЭЛЭЭ ЗОГСООЁО ОДОО ХАНГАЛТТАЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button