Нийгэм мэдээ

Өмнөговьд 9 настай хүү хамгаалалтын хувцасгүй морь унаж амиа алджээ

Өмнөговь аймагт энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр есөн настай хүү хурдан морь хөлсөлж байх үедээ мориноос чирэгдэн амиа алдсан байна.

Тодруулбал, мориноос унаж амиа алдсан хүү “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангасан хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр морь хөлслөх ажилд оролцсон байна.

Амиа алдсан хүүгийн ээж “Манай гэр бүлээс зөвшөөрөл авалгүйгээр морь унуулж ийм осол гарсанд гомдолтой байна. Үүнээс гадна эмнэлэгт хүргэгдсэнийг цаг тухайд нь хэлээгүй, би хамгийн сүүлд л мэдэж ирсэн” хэмээсэн байна.

Иймд тухайн морины эзэн “өөрийн уяж сойж буй морийг шаардлага бүхий хувцас хэрэгсэлгүйгээр, насанд хүрээгүй буюу есөн настай хүүхдэд унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт холбогдсон байна.

Шүүгдэгч буюу тухайн морины эзэн, хохирогч хүүгийн гэр бүлд оршуулгын зардал хэмээн 24.5 сая төгрөгийг өгсөн бөгөөд хохирогчийн талаас дахин сэтгэцэд учруулсан гэм хорын төлбөр хэмээн 190 сая төгрөгийг нэхэмжилсэн байна.

Тус гэмт хэрэгтэй холбоотой шүүх хурал өнгөрөгч сар буюу аравдугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд дараах шийдвэрийг гаргасан байна.

-Морины эзэнд: Хохирогчийн гэр бүлд 132.2 сая төгрөгийг олгох мөн хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон-

Шүүх “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч бага насны амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал 57,7 сая төгрөгөөс төлсөн 24.5 саяыг хасаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн  төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99 сая төгрөг,  нийт 132,2 сая төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэх ял оноолоо” хэмээсэн байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2024 08:59

ЧИ МУУ ИНГЭЭД МОРЬ МАЛ УЯЖ АЛЦАГНАЖ БАЙ ГӨЛӨГӨӨ ЭНЭ МӨНГӨНИЙ ЦААНА ГАРСНЫХАА ДАРАА ЧИ МОДОО БАРИН МИНИЙ ХОТОД МАНГАСЫН АМАНД ИРВАА.ХҮҮХДИЙН АМЬ НАСААР ЗУГААЦДАГ ЭНЭ ЗЭРЛЭГ ЗУГААГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ АДГУУС ХҮҮХДЭЭР ЗУГААЦДАГ ЭНЭ САДИСТУУД ТА НАР АРАЙ ХЭТЭРЛЭЭ ТЭГЭЭД ЭНЭ ЗЭРЛЭГҮҮДЭД ЭЛДЭВ ЦОЛ ӨГДӨГ БОЛОЛТОЙ МАНЛАЙ УЯАЧ ТОД МАНЛАЙ СУМ АЙМАГ УЛСЫН ЗЭРЛЭГ ЗУГААЦАГЧ ГЭДЭГ ЦОЛ ӨГӨӨД ОНГИРООГООД БАЙХААР НЯЛХ ҮРСИЙГ МИНЬ АЛСААР Л БАЙНА.ҮҮНИЙГ ЗОГСООЁ МОРЬ УРАЛДУУЛАХАА БОЛЬЦГООЁО ЭЗЭНГҮЙ ТАВИАД АРААС НЬ МАШААНААР ХӨӨЦГӨӨЕ ЭНЭ Л ШУДРАГА ЁСОНД НИЙЦМОЙ ЭРГҮҮ ХҮМҮҮСТЭЙ ӨӨРСДИЙХ НЬ ХЭЛЭЭР БИ ЯРИЛЦМОЙ

Холбоотой мэдээ

Back to top button