СПОРТ
Аав, хүү, охин гурав таэквондогийн ДАШТ-ий аварга боллоо
Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 2-8-ны хооронд зохион байгуулагдаж буй таэквондогийн Дэлхийн цомын тэмцээнээс түүхэндээ анх удаа нэг гэр бүлийн гурван хүн медаль хүртлээ.
Тодруулбал, Монголыг төлөөлөн оролцсон аав Г.Ганбилэг 18-34 насны ангиллын VI-V зэргийн 64 кг жинд алтан медаль, түүний охин Г.Ану-Үжин 10-11 насны ангиллын VI зэргийн -25 кг жинд алт, хүү Г.Ган-Эрдэнэ 6-7 насны VI зэрэгт тулалдан мөнгөн медаль хүртэж, гурвуул медалийн тавцан дээр дурсгалын зураг авхуулжээ.
Манай улс олон улсын гурван шүүгч, таван дасгалжуулагч, 82 тамирчны бүрэлдэхүүнтэй тус тэмцээнийг зорьсон бөгөөд өчигдрийн байдлаар нийт 9 алт, 12 мөнгө, долоон хүрэл медаль хүртээд байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.