СПОРТ

Оюун ухааны 16 тамирчин дэлхийн олимпоос 38 медаль хүртлээ

АНЭУ-ын Дубай хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad 2024" World Mental Sports Olympics буюу оюуны олимпод Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн цээж бодолт болон ой тогтоолтын нийт 16 тамирчин багш дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, Д.Баяраа нарын хамт оролцож байна.

Шигшээ багт:

Ой тогтоолтоор,

  1. Н.Мөнхшүр WMC
  2. Н.Энхшүр IGM
  3. Э.Лхагвадулам IGM
  4. Ц.Оюун-Эрдэнэ GMM
  5. Ц.Номин-Эрдэнэ GMM
  6. Э.Үүрийнцолмон GMM
  7. О.Наранзул GMM
  8. Г.Мянганбаяр IMM
  9. Л.Уянга IMM
  10. М.Гэгээн-Оюун (бага нас)
  11. Т.Тунгалагжаргал ( бага нас)
  12. О.Ирмүүн (бага нас)

Цээж бодолтоор,

  1. С.Чингим
  2. Э.Мөнхбаатар
  3. Х.Анирлан
  4. Э.Есүхэй

Тус тэмцээнд 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл нийт 38 медаль (ой тогтоолт 35/36, цээж бодолт 3/12) хүртэж, 50 сая төгрөгийн шагналаас гадна Гиннесийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ.

Ийнхүү монголын оюуны тамирчид олон улсын 70 дахь тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 1495 болгон дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 11, 2024 12:17

Унхиагүй, хулгай, луйвар хийх, улс орноо гадаад дотоодын бүлэглэлтэй хуйв�##�дан тонодог, цөлөмдөг төр, засагтай байгаагүйсэн бол дэлхийд дээгүүр онцгой авьяастай монголын ард түмэн яадуурч хоосрохгүй сайхан амьдрах боломж байгаад байгаа юм даа.

Зочин
Зочин
11 сар 11, 2024 15:47

Энэ оюуны спорт яг юунд хэрэгтэй юм бол доо.Хүүхдүүдийг уг нь амьдрах ухаанд сургадаг болмоор байна.Ерөнхий боловсролын зарим хичээлийг хасаад амьлрах ухаан хүмүүжлийн хичээл нэмж оруулмаар юм

Холбоотой мэдээ

Back to top button