Улс нь дэмждэггүй ч царай алдаж, гар харахгүйгээр дэлхийд цойлогсод
АНЭУ-ын Дубай хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad 2024" буюу оюуны олимпод Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Манай улсаас эх орноо төлөөлөн Оюун ухааны академийн цээж бодолт болон ой тогтоолтын нийт 16 тамирчин, багш дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, Д.Баяраа нарын хамт оролцсон юм.
Ой тогтоолтын багт
- Н.Мөнхшүр WMC
- Н.Энхшүр IGM
- Э.Лхагвадулам IGM
- Ц.Оюун-Эрдэнэ GMM
- Ц.Номин-Эрдэнэ GMM
- Э.Үүрийнцолмон GMM
- О.Наранзул GMM
- Г.Мянганбаяр IMM
- Л.Уянга IMM
- М.Гэгээн-Оюун /бага нас/
- Т.Тунгалагжаргал /бага нас/
- О.Ирмүүн /бага нас/
харин цээж бодолтын багт
- С.Чингим
- Э.Мөнхбаатар
- Х.Анирлан
- Э.Есүхэй нар багтсан.
Тэд 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл нийт 38 медаль /ой тогтоолт 35/36, цээж бодолт 3/12/хүртэж, 50 сая төгрөгийн шагналаас гадна Гиннесийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ.
Тодруулбал ой тогтоолтын тамирчид 36 медалийн 35-ыг дангаараа хүртсэн бол цээж бодолтын тамирчид 12 медалийн гурвыг нь хүртжээ. Ингэснээр Монголын оюуны тамирчид олон улсын 70 дахь тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 1495 болгож ахиулж, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Манай улсын оюун ухааны тамирчид дэлхийд цахиур хагалаад удаж буй. "Ганзага хоосон ирлээ, муу амжилт үзүүллээ" гэдэг үг тэдэнд зохидоггүй. Учир нь оролцсон тэмцээн бүртээ дээд амжилтуудыг шинэчилж, гиннесийн номд бичигдэцгээдэг.
Харин улсынхаа нэрийг өдий өндөрт өргөж, дэлхийд чансаагаараа тогтмол тэргүүлж буй тамирчдыг төр, засгаас бодлогоор дэмжиж, амжилтыг нь бодитоор үнэлдэггүй. Хэрэв олимп, тив, дэлхийн тэмцээнээс спортын голлох төрлөөр дээрх амжилтыг гаргасан бол улс даяар шуурч, ядаж л цахим сүлжээнээс халих байв. Гэтэл төрийн түшээд, спортын салбарынхан харсаар байж хараагүй мэт авирлаж, үл тоосоор өдийг хүрч байгаа нь үнэн.
Нөгөө талд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг гэгддэг олимпын наадмын төрөлд багтдаггүй учир амжилтаа хуулийн хүрээнд ч үнэлүүлэх боломжгүй. Гэсэн ч тэд "бор зүрхээрээ" гэдэг шиг салбартаа эзэн байж, бие даан орчин тогтнож улсдаа царай алдаж, гар тосолгүйгээр цойлсоор байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. Өөрсдөө санхүүжигчийнхээ сурт�##�чилгааг бариад зогсч байна. Олон хөгжөөн дэмжигч байхгүй бол яаж ч чадахгүй. 2. Эд ийм чадвараа ашиглаад дурын замаараа явах боломжтой.
Гадаад, дотоодын бүлэглэлтэй хуйв�##�дан улс орноо тонох, цөлмөх ажлыг л монголын төр, засаг айхтар сайн хийгээд байгаа юм даа. Ойлиштойхон, улс орноо гэсэн төр засагтай улс оронд чадварлаг монголчууд сайхан амьдрах боломж байгаа л юм даа. Бидэнд чадварлаг ард түмэн байна, асар их байг�##�ийн баялаг байна, монгол хүний эрх ашиг, улс орноо гэсэн төр, засаг л бидэнд �##�гадаа.
Монголчууд маань Дэлхийн бүхий л тэмцээний мед�##�ийг түүгээд байдаг улсын хөгжил нь ургашилдаггүй !!! Одоо бүгдээрээ мед�##�ь цуглуулаж, Генесий амжилт үзүүлж боллоо одоо бүгдээрээ улс хөгжүүлж ажил төрөл хийж экспортын баримжаатай амьдрах гээд үзэхсэн!!!
tiim surtei yum bish shuu dee.algoritm tudii hen ch iim bolj bolno.gehdee tsag hugatsaagaa demii zuild zartsuulj bolohgui