Нийгэм мэдээСПОРТ

Сахилгын алдаа гаргасан А.Базаргүр өнөөдөр нөхөрсөг тоглолтод тоглоно

30 дахь удаагийн сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээний үеэр сахилгын алдаа гаргаж, асуудал үүсгэсэн тоглогч А.Базаргүр өнөөдөр нөхөрлөлийн тоглолтод оролцоно.

Шинэ улирал эхлэх үеэр "SG Apes" багийн тоглогч байсан А.Базаргүр багаасаа гарах хүсэлтээ өгч улмаар багийн эзэн тоглогчийн гэрээг зах зээл дээр нээлттэй худалдах шийдвэр гаргаж байв. Ийнхүү түүнийг Л.Наранбаатар эзэнтэй “Сэлэнгэ Бодонс” багтаа 450 саяын гэрээ байгуулж нэгдсэн нь олны анхаарлыг татсан юм. А.Базаргүр нь шинэ багтаа ормогцоо эхний тоглолтоо хуучин багийнхаа эсрэг хийж 80:72-ын харьцаатай ялалт байгуулсан. Товчхондоо тэр үүргээ биелүүлсэн гэж хэлэхэд болно.

Гэвч А.Базаргүр “ТЛЖ” багийн залуу тамирчныг согтуудаа зодож, танхайрсан нь ил болж олон нийтийн шүүмжийг ихээр хүртсэн. Энэхүү асуудалд МСХ-оос “Сэлэнгэ Бодонс”-д зургаан сая төгрөгийн торгууль оноосон. Харин "Сэлэнгэ Бодонс" багийн эзэн А.Базаргүртэй хийсэн 450 сая төгрөгийг гэрээгээ цуцалж, хэд хэдэн тоглолтод оролцуулахгүй гэдгээ мэдэгдээд байв.

Ийнхүү дуулиан шуугианы эзэн А.Базаргүр өнөөдөр нөхөрсөг сагсан бөмбөгийн тоглолтод оролцохоор талбайд гарах нь үзэгч фэнүүдийн хувьд сайхан мэдээ аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button