Нийгэм мэдээ

Орон сууцны хороололд гарсан галыг унтрааж, 81 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Өнөөдөр /2024.11.13/ 17:28 цагт Хан-уул дүүргийн 15 дугаар хороонд хотхоны байранд 5 давхрын айлаас утаа гараад байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг 18:03 цагт зогсоож, 18:13 цагт бүрэн унтраасан.

Алба хаагчид 81 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button