2,606 иргэнээс ₮45 тэрбумыг залилсан "Бэлтэс мөрөн"-ий гэр бүлийг өнөөдөр эцэслэн шүүнэ
“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г, гүйцэтгэх захирал Г.Н нарын есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2,606 иргэнээс 45,270,137,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүх шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг зөвлөлдөхөөр 2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цаг хүртэл засварлаад байна.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл. Залилах
2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;
2.2.байнга тогтвортой үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГОЁ ЮМАА ИЙМ ИХ МӨНГӨ ЧААЧИХААД ЦӨӨХӨӨН ЖИЛ ЗА БИ ЗАЛИЛАН ХЙИХЭЭСДЭЭ СОЛОНГОС АМЕРИК АВСТРАЛИЙН ВИЗ ГАРГАНА .УРЬДЧИЛГАА 5000 ДАЙЛУУР ТА ЯАРАГТУН ЦӨӨХӨН ЭРХ ҮЛДЛЭЭ Ч ГЭХ ШИГ