2549 иргэний ₮45.3 тэрбумыг залилсан "Бэлтэс мөрөн"-г ес хоног шүүж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас,
- Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар /Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн/
- Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж; байнга тогтвортой үйлдэж/
- Шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Тус хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан бөгөөд шүүх хуралдаан 9 дэх өдрөө Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч 3, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, иргэний хариуцагч 4, гэрч 1, шинжээч 1, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 7 хүн оролцож байна гэж Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Хэргийг сануулахад, "Бэлтэс мөрөн" компани 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон билээ. Ташрамд дурьдахад, "Бэлтэс мөрөн" ХХК-ийг аав С.Ганбаатар, ээж Р.Бузмаа, охин Г.Нямдэлгэр нар хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүх үнэн зөвөөр шүүж хурдан ял эдлүүлээсэй, хохирлоо авмаар байнаа, тэр их мөнгө хаачив аа.Мөнгө өгөхгүй , шорондоо явна гэвэл шууд бүгдийг нь хохирогч бид �##�на шүү, хүүрнүүдийг шоронд хорьж тэжээж чадахгүй. Ална шүү та нар хэдэн айлын амьдра�##� тоглож яаж хүмүүс зовж зүдэрч байгаад өчүүхэн ч сэтгэл байхгүй сүгнүүд, бидний мөнгөөр өмгөөлөгч, шүүгч, хөлслөөд тэрбумаар нь өгдөг хэн бэ та нарт харуулах болно.