Нийгэм мэдээ

Санхүүгийн салбарын тойм гарлаа

Санхүүгийн зохицуулах хорооноос улирал бүр эрхлэн гаргадаг “Санхүүгийн салбарын тойм” 2024 оны гуравдугаар улирлын тойм гарлаа.

Тус тойм мэдээ нь нийт есөн бүлэгтэй ба бүлэг тус бүр салбарын төлөв, хүртээмжийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээ, ашигт ажиллагаа, тогтвортой байдал, бодлого зохицуулалтын талаарх мэдээллийг багтаажээ.

Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн бүлгээс уул уурхай гаралтай түүхий эдийн зах зээл /дуудлага арилжаа/ -ийн тоон мэдээлэл, банк бус санхүүгийн байгууллагын бүлгээс ногоон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон сэндбокс бүлгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тоон мэдээлэлтэй шинээр танилцах боломжтой юм байна.

Улирал бүл тогтмол гардаг санхүүгийн салбарын энэхүү тойм мэдээнээс салбарын ерөнхий төлвийг инфографик, товч, хураангуй, сонирхолтой байдлаар харуулахыг зорьдог ба хавсралтад дэлгэрэнгүй мэдээлэл багтсан аж.

 “Санхүүгийн салбарын тойм 2024 оны 3 дугаар улирал” энд дарж уншина уу.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button