Гадаад мэдээ

ОХУ Украины энергийн дэд бүтцэд томоохон цохилт өглөө

Ням гарагт /2024.11.17/ ОХУ сүүлийн гурван сард хийж байгаагүй томоохон агаарын цохилтыг Украинд өгсөн байна. Албан тушаалтнуудын мэдээлснээр ОХУ-ын арми 120 пуужин, 90 дрон харвасны улмаас долоон хүн амь үрэгдэж, энергийн дэд бүтцэд ноцтой хохирол учирчээ.

Өвөл тулж ирсэн тул сүүлийн хэдэн долоо хоног украинчууд аль хэдийн хүнд нөхцөл байдалд буй энергийн дэд бүтцэд нь ОХУ-аас нэмж цохилт өгөх вий гэж болгоомжилж ирсэн. Энэхүү цохилт АНУ-ын ерөнхийлөгчийн эрхийг Доналд Трамп удахгүй барих цагтай давхцав. Трамп Украины дайныг түргэн дуусгана гэж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан.

Украины хамгийн том хувийн эрчим хүчний компани болох “DTEK”-ийн гүйцэтгэх захирал Максим Тимченко “DTEK-ийн цахилгаан станцууд гэх мэт Украины эрчим хүчний дэд бүтцэд ноцтой хохирол учирсан. Эдгээр халдлага нь Украинд манай холбоотнууд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем нийлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 18, 2024 09:29

ОДОО НОЁН ТРАМП ТААНУУДАД ЮУ Ч ХЯЛАЙЛГАХГҮЙ БАЙЖ МЭДНЭ ДАЙНАА ЗОГСОО ТЭГВЭЛ ЯАХ ВЭ? СЭРГЭЭН БОСГОЛТОНД ЧИНЬ ХЭДЭН ТӨГРӨГ ӨГЧИЙ Л ГЭХ БАЙХДАА.ОРОСУУД УГААСАА УКРИАНЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХААР ШИЙДЖЭЭ ЗЕЛЕНСКИЙ МИНЬ БУУЖ ӨГЧИХӨӨ ЧИНИЙ БАЙДАЛ ӨДРӨӨС ӨДӨРТ МУУДСААР БАЙНА ЧИ ОХУ н АЛЬ НЭГ ОБЛАСТАД НУТАГ ЗААЛГААД АМЬДАР ЭНЭ ЧИНЬ Л ӨЛЗИЙТЭЙ БОЛОВ УУ?

Зочин
Зочин
11 сар 18, 2024 20:08
Reply to  Зочин

СЛАВА УКРАЙН

Дорж
Дорж
11 сар 18, 2024 14:57

Зөв

Зочин
Зочин
11 сар 18, 2024 16:17

Орос �##�уурчид

Баатар
Баатар
11 сар 18, 2024 16:18

Оросууд 3 хоногийн дотор эзлэнэ гэсэн чинь 3 жил нэг газраа бааж шээгээд одоо гишгэх газарч байхгүй нуль баасан дотроо байгаа биздээ. Орос ялначууд хүрз авч очоод баасыг нь овоолж өгөөч Оросуудадаа

Зочин
Зочин
11 сар 18, 2024 18:03

Удахгүй та нар хариугаа амсана аа, муу милитарист Оросууд! Хай живе, вильна Украина!

Зочин
Зочин
11 сар 18, 2024 20:09

СЛАВА УКРАЙН.ФАШИСТ ОРОС СӨНӨТҮГЭЙ.

Холбоотой мэдээ

Back to top button