СПОРТ

Их дуулгын финалд Улаанбаатар ММС Энержи баг шалгарлаа

3×3 сагсан бөмбөгийн 2024 оны улирал өндөрлөх дөхөж, Их дуулгын финалд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Бүтэн жилийн турш тив дамжин, улс орнуудаар аялж өрсөлдсөн багуудын чансааны оноо эцэслэж, Хонг Конгт цуглах шилдэг 14 баг бэлэн болов.

Тэгвэл Монголын Улаанбаатар ММС Энержи баг Их дуулгын тэмцээнүүдээс цуглуулсан оноогоороо аравдугаарт бичигджээ. Тэдний энэ оны хамгийн өндөр амжилт нь Манамагийн Их дуулгын гуравдугаар байр юм.

Хонг Конгт болох Их дуулгын финал арваннэгдүгээр сарын 22-ноос 24-ний өдрүүдэд болно.

Улаанбаатар ММС Энержи багт хожиж үзээгүй баг үлдсэнгүй. Хүчирхэг Серби, Америкийн багуудыг болон олимпийн аварга болсон тамирчидтай Амстердамыг хүртэл буулган авсан. Хэрэв шидэлт нь оновчтой, алдааны асуудлаас зайлсхийж, хийдэг хамгаалалтаа хийвэл Улаанбаатар ММС Энержи баг Их дуулгын финалд түрүүлэхийг үгүйсгэхгүй.

Энэ жил багийн тамирчдын тухайд Д.Дэлгэрням, Марко Дугосия, Э.Дөлгөөн, Стив Сир гэсэн бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button