АНУ: ОХУ Хойд Солонгос цэргүүдийг оруулж ирж Украины дайныг хурцатгасан

Даваа гарагт /2024.11.18/ АНУ мэдэгдэл хийхдээ Хойд Солонгос цэргүүдийг оруулж ирснээрээ ОХУ Украины дайныг хурцатгаж байна гэж буруутгажээ. Ням гарагт /2024.11.17/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд АНУ-ын зэвсгийг ашиглан ОХУ-ын газар нутагт цохилт өгөхийг зөвшөөрсөн гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн. Ийнхүү зөвшөөрөл олгож байгаа нь Вашингтоны дайнд оролцож буй явдлыг гүнзгийрүүлнэ гэж Кремль анхааруулжээ. АНУ Кремлийн тэрхүү мэдэгдэлд хариу өгөхдөө ОХУ-ыг дайныг хурцатгаж байна гэсэн юм.
Тодруулбал АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Байден тэрхүү зөвшөөрөл олгосон эсэх дээр мэдээлэл өгөхөөс татгалзсан ч гэсэн АНУ нь зохих цаг ирэх үед Украинд өгч буй тусламжаа өөрчилнө хэмээжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт мэдэгдэл хийхдээ удахгүй эрх мэдлээ хүлээлгэн өгөх АНУ-ын захиргаа Украины дайныг хурцатгах үйлдэл хийж, гал дээр тос нэмлээ хэмээн буруутгасан байна.
Мөн ОХУ-аас НҮБ-д суудаг Элчин сайд Василий Небензя даваа гарагт болсон Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Байдены захиргаа “Зеленскийд ОХУ-ын нутаг дэвсгэрт алсын тусгалтай зэвсгээр цохилт өгөх амиа хорлох зөвшөөрөл лгсоон” гэжээ. Тэрбээр нэмж “Магад олон шалтгааны улмаас Жо Байденд алдах зүйл ховор болсон байх. Гэхдээ бид Их Британи болон Францын удирдлагын алсын хараагүй байдалд гайхаж байна. Тэд эрх мэдлээ өгч буй захиргааны хүслийг гүйцэтгэж байгаа. Зөвхөн улс орнуудаасаа гадна Европыг бүхэлд нь томоохон хэмжээний хурцадмал байдал руу чирлээ” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросууд өөрсдөө Солонгосын цэрэг оруулснаа яах гээв, ш�##� тэнэг иванууд өөрийгөө өмөөрөхдөө ямар эрүүл ухаангүй болчихдог байгаа юм !
ОХУлс, хойд Солонгос улсууд дайны хүнд үед харилцан тусл�##�цах гэрээ хийчихсээн . Укрианд бараг бүх улс туслаж байхад Оросод туслаж болохгүй гэж .Орос Укриан бидэнд ямар хамаатай гэж. Ах дүү орос үндэстэн улсууд тэгэж бгаад учираа олох биз . Аль бурууг зөв н дийлж буруутангаа хүмүүжүүлнэ биз