О.Цогтгэрэл: Алдагдсан боломжоо эргүүлэн авах хэлэлцүүлэг хийсэн
АН-ын бүлэг өчигдөр /2024.11.18/ хуралдсан. Тус бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож мэдээлэл өгсөн байдаг. Тиймээс өчигдрийн бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өчигдөр АН-ын бүлгийн хуралдааныг Ц.Туваан сайд ахлаад, ерөнхий сайд мөн байр сууриа илэрхийлж мэдээлэл өгсөн. Тавантолгой Гашуунсухайт-Ганц мод төмөр замын хил холболтын асуудлын талаар хэлэлцсэн. Энэ бол маш чухал асуудал. Чухал гэдэг нь монгол улсын ЗГ-аас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн эхэнд яригдаж байгаа. Энэ нь мэдээж манай улсын эдийн засагт эерэг нөлөөтэй.
Монгол улс уул уурхайн орон болчихсон энэ дотроо нүүрсний орон. Нүүрс дотроо нүүрс гаргадаг болсон орон. Бидний зүгээс их хурлын гишүүдэд энэ асуудлын талаарх хэлэлцүүлгийг танилцуулж байгаа. Үндсэндээ энэ асуудал бол дөрвөн их хурал буюу 16 жилийн турш шийдэгдээгүй асуудал. Үүний талаарх асуудлын үйл явцын мэдээллийг олон нийт болон гишүүдэд танилцуулахаар ажиллаж эхэлсэн” гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АН-ын пэйж дээрх бичлэгүүд устгагдсан байсан. Нууц зүйлс ярьсан хэрэг үү?
-Тэрийг би мэдэхгүй ээ. Ямар нэгэн нууц байдалтай холбоотой гэсэн зүйл байхгүй. Нээлттэйгээр хэлэлцүүлэг болж өрнөсөн. Үүнийг тодотгоод хэлэхэд УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс үүнтэй холбоотой санал ирж байсан. "Бид дэгийн тухай хуулиар зохицуулагдаж чуулган дээр үг хэлэх эрхгүй болчихсон. Бүлгийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг олон нийтэд дэлгэдэг баймаар байна" гэсэн. Хаалттай, нууц биш л бол ерөнхийдөө мэдээллийн шинж чанартай зүйлсийг мэдээлээд явна. Нэмэлтээр дурдахад, тус хуралдаанд ерөнхий сайдын хувьд бол хөрш орнуудтайгаа найрсаг харилцаатай байх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарийн царигийн талаар ярихаа болъё” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ талаар бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Бизнесийн хэлэлцүүлэг гэж харж байна. Алдагдсан боломж, ирээдүйд олох боломжийн талаар ярилцаж байгаа учраас маш зөв зохистой хэлэлцээр гэж бодож байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цогтгэрэл ан ын дарга болох сонирхол их байгаа тэхдээ чадахгүй БААТАРХҮҮ чадна