Гадаад мэдээ

Дуучин Лиам Пэйнийг оршуулах ёслол боллоо

Алдарт One Direction хамтлагийн гишүүн байсан Лиам Пэйн аравдугаар сард Аргентин улсад байхдаа харамсалтайгаар нас барсан. Түүнийг оршуулах ёслол Их Британийн Амершам тосгон дахь Гэгээн Мэрийн сүмд болжээ. Оршуулах ёслолд Пэйний гэр бүл, One Direction хамтлагийн гишүүд байсан Харри Стайлс, Зэйн Малик, Ниалл Хоран, Луис Томилсон болон бусад оойр дотны хүмүүс оролцсон байна.

Зургийн хэ сурвалж: Variety

Олон хүн цуглахаас сэргийлэхийн тулд түүнийг оршуулах газрыг олон нийтэд зарлаагүй юм. Гэсэн хэдий ч орон нутгийн оршин суугчид болон олон арван шүтэн бишрэгчид нь ёслолын ойролцоо цугласан байна. Гашуудаж буй хүмүүс дунд Пэйний найз охин Кейт Кассиди, хөтлөгч Жеймс Корден, хөлбөмбөгийн тамирчин асан Робби Кин, хөгжмийн салбарын магнат Саймон Коуэлл нар байсан юм.

Пэйн аравдугаар сарын 16-нд Аргентины нийслэл Буенос-Айрес хотод байрладаг Casa Sur зочид буудлын тагтнаас унаж нас барсан. Аргентины прокурорууд мэдээлэхдээ задлан шинжилгээний хариуд түүний биеэс согтууруулах ундаа, кокэйн болон жороор олгодог сэтгэл гутралын эсрэг эм илэрсэн гэсэн юм. Албаныхан түүний үхэлтэй холбогдуулан гурван хүнийг баривчилсан. Баривчлагдсан хүн бүр үүнд хар тамхи нийлүүлэхэд оролцсон хэрэгт буруутгагдаад буй.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button