ОХУ анхны удаа тив алгасагч баллистик пуужин Украин руу харвалаа

ОХУ пүрэв гарагт /2024.11.21/ Украин руу хийсэн довтолгоондоо тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн гэж Киевийн агаарын хүчин мэдээлэв. Тус пуужин бол хэдэн мянган километрийн цаана цөмийн цохилт өгөхөөр зохион бүтээгдсэн зэвсэг. Украины дайн эхэлснээс хойш ОХУ тив алгасагч баллистик пуужин ашигласан анхны тохиолдол байв.
Ийнхүү баллистик пуужин хөөргөсөн нь 33 сар үргэлжилж буй дайны хурцадмал байдал огцом нэмэгдэж байгаагийн хамгийн сүүлийн дохио боллоо. Энэ долоо хоногт Украин АНУ, Британийн пуужинг ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлах бай руу анхны удаа харвасан. Москва газар нутагт нь барууны зэвсгээр цохилт өгвөл мөргөлдөөнийг ихээхэн хурцатгасан үйлдэл гэж үзнэ хэмээн анхааруулсны дараа Украин тэдгээр пуужинг харвасан.
Украины агаарын хүчин пуужинд ямар төрлийн хошуу эсвэл ямар загварын тив алгасагч пуужин байсныг тодорхой мэдээлээгүй. Ямартай ч цөмийн хошуутай пуужин байгаагүй бололтой. Тив алгасагч пуужин харвасан гэх мэдээлэл дээр ОХУ шууд тайлбар өгөөгүй юм. Сэтгүүлчдийн уг мэдээллийн талаарх асуухад Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын цэргийн байгууллагад хандахыг зөвлөжээ.
Киев хотод төвтэй Украинская Правда хэвлэл нэрээ нууцалсан эх сурвалжуудаас эш татан уг пуужин нь RS-26 Рубеж байсан хэмээн мэдээлсэн байна. Энэ нь хатуу түлштэй, 5,800 км-ийн тусгалтай тив алгасагч баллистик пуужин юм. “Arms Control Association”-ийн мэдээлснээр тус пуужинг анх 2012 онд амжилттай туршжээ. Стратеги, олон улсын судалгааны төвийн (CSIS) мэдээлснээр RS-26 нь 12 метр урт, 36 тонн жинтэй бөгөөд 800 кг-ын цөмийн хошуу зөөх чадалтай.
Пүрэв гарагт ОХУ-ын армийн хийсэн пуужингийн цохилт нь Украины Днипро хотын үйлдвэрүүд болон чухал дэд бүтцийг онилсон гэж Украины агаарын хүчин мэдээлжээ. Бүс нутгийн захирагч Сергей Лысак хэлэхдээ, пуужингийн довтолгооны улмаас аж үйлдвэрийн нэгэн байгууллага гэмтэж, гал гарсан байна. Мөн хоёр хүн шархаджээ. Тив алгасагч пуужингаас гадна ОХУ дуунаас хурдан Кинжал пуужин болон долоон ширхэг Х-101 далавчит пуужин харвасны зургааг нь Украины агаарын хүчин амдан устгажээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баруунд сургамж өглөө орос ялна
Орос цёмийн дайныг өдөөн эхлүүлж бна !
Эргүү м�##� сайт
Амаа олж худлаа хуцаарөй. Барууны шээснии тантан чи олны тархииг ингэж угаахгүй шүү. Орос яахаараа шээснии газар тив �##�гасагч пуужин харвадгиин. Юу ч мэдэхгүйгээ гайхуулж. Анусын бууны нохой болохоо болв
Эргүү м�##�-�######� долоогч
Ногоон хүүхэлдэй цааш нь ПУУЖИН ярина гд томроод бсан бүгд нам дуугаа хураагаад таг чиг.